-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авах гэж буйд баяр хүргэе. Энэхүү уран бүтээлд ямар дүр дээр ажиллав. Киноныхоо талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Маш их баярлалаа. “Nomadia pictures” болон “Huuk film”-ын хамтын бүтээл “Гэсэн ч би хайртай” уран сайхны киноны Аялгуу гэдэг эмэгтэйн дүр дээр ажилласан. Манай кино гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлсэн уянгын драм кино байгаа.
-“Гэсэн ч би хайртай” уран сайхны киног үзсэн хүмүүс кино театраас гарахдаа ямар сэтгэгдэлтэй гарах бол?
-Хажууд байгаа хүнээ хайрлах цагт нь хайрлая, аливаа харилцааг халуун байлгая. Гэр бүлээ илүү хайрлах, хайртай хүнээ халамжлах сэтгэлээр дүүрэх гарна гэж найдаж байна.
-Та тайз дэлгэцийн уран бүтээлээс нэлээд хугацаанд хол байх шиг боллоо. Эргэн үзэгчидтэйгээ уулзана гэхээр хэр догдолж байна уу?
-Эргээд ажиллахаар яг л шинэ төгссөн оюутан шиг сандрал догдлол мэдрэгддэг юм байна. Туршлагатай жүжигчин биш учраас алдаа оноо ч олон байгаа байх. Тэр ч утгаараа нэлээд айдастай л байна.

-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхдаг байх. Энэ ч утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтөлсөн болов уу?
-Анх би сэтгүүлч болно гэж бодоод, бэлдээд Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлчийн ангид шалгалт өгч байлаа. Тэр өдрөө СУИС-ийн хажуугаар явж байхдаа “Ер нь шалгалт өгөөд үзье” гэх бодол төрсөн. Юу ч бэлдээгүй ороод яагаад ч юм мэдэхгүй нэгдүгээр шатандаа тэнцсэн. Тэгээд хоёрдугаар шатандаа урд талынхаа хүүхдээс “Монолог гэж юуг хэлэх вэ” гэж хүртэл асууж байлаа шүү дээ. Тэгсэн тэр хүүхэд надад “Бодол яриа” гэж хариулаад, би бодлоо зүгээр яриад өгчихсөн. Тэгээд “Тэнцсэн” гэсэн бичгээ хараад их гайхах, баярлах хоёр зэрэгцэж байлаа. Бас сонин түүх шүү. Дотор минь жүжигчин болох нууц хүсэл байдаг ч зориг хүрдэггүй байсан юм.
-Ихэнх уран бүтээлч арын албаны туслах хийж, бүжиглэж эхэлсэн түүх ярьдаг. Анх уран бүтээлч болохоор эхэлж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу
-Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа эмэгтэйчүүдийн баяраар бяцхан аз тохиож, Маск продакшны тоглолтод оролцсон. Тэгээд жүжгийн дараа П.Эрдэнэзаан ах маань “За Ари сургуулиа төгсөөд, манай хамтлагт ирж ажиллаарай” хэмээн урьж байлаа.
-“Маск” продакшны уран бүтээлч байсан үеэ дурсаач?
-“Маск” продакшндаа гурван жил гаруйн хугацаанд ажилласан. Анхны хамт олон минь болохоор үргэлж хайрлаж явдаг. Хошин урлагийн тайзнаас жүжигчин маш их зүйл сурч авдаг. Хүнийг уйлахаас инээлгэх нь хэцүү гэдэг шүү дээ. Үзэгчдийн мэдрэмжийг шууд хүлээж аваад, богино хугацаанд хариу үйлдэл гаргаж сурах хэцүү ч намайг хөгжүүлсэн.
-Анхны уран бүтээлийнхээ талаар дурсамжаа хуваалцаач?
-Хоёрдугаар курст байхдаа “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд тоглож байсан. Тухайн үедээ сандарч байснаа л одоо санадаг. Ер нь анхны уран бүтээл гэдэг сайхан шүү дээ.
-Жүжигчин Б.Ариунчимэгийн хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Мөн гэр бүлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?
-Би гурван охинтой айлын дунд хүүхэд. Дүүтэйгээ төрөл бүрийн тоглоомоор тоглоод л сайхан байж дээ. Ээж “Тоглохоос өөр юм мэдэхгүй, хичээлээ хий” гэдэг байсан даа. Одоо бодоход тэр тоглоомууд маань намайг нээлттэй болгож, хөгжүүлсэн байх гэж боддог. Мөн Хүүхдийн ордны дуулаач, загварын дугуйланд явж байлаа. Үүний дараа загварын “ERA” төвд суралцаж, зар сурталчилгаанд тоглож, фото модель хийж байлаа.
-Та нэг хэсэг төлөвлөгч дэвтэр ашиглаж байсан шүү дээ. Одоо ашиглаж байгаа юу?
-Хүүхэд байхын л тэмдэглэлийн дэвтэрт дуртай, бичих сонирхолтой байсан. Төлөвлөгч дэвтрийн хувьд жирэмсэн байх үедээ сонирхож хийж байлаа. Одоогоор гоё бужо хийж амжихгүй байгаа ч дэвтрээ бол тогтмол ашиглаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд манай улсын кино урлаг асар хурдтай хөгжиж байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Манайд мэргэжлийн кино зохиолч их үгүйлэгдэж байна. Мөн хөрөнгө санхүүгийн тал дээр хэцүү шүү дээ.
-Таны бодлоор сайхан бас сайн эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Хаана ч өөрийнхөөрөө гэрэл түгээж яваа эмэгтэй хүнийг л сайн бас сайхан эмэгтэй гэх байх. Тэрнээс гадаад гоо үзэсгэлэн тийм чухал бус.
-Урлагийн хүний амьдралыг бусад хүн өөрийн өнцгөөc харж, ярих тохиолдол элбэг. Үүнд хариу үйлдэл үзүүлдэг үү?
-Олны танил болно гэж шийдсэн бол хайр, хал хоёуланг нь хүлээж авах сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Анхандаа хэцүү ч цагийн аясаар сурдаг байх.
-Цаашид юунд зорьж, тэмүүлж байна вэ. Үзэгчид магад танаас уран бүтээлийн тэсрэлт, дүрийн өөр хувилбарыг хүлээж байж мэдэх юм?
-Эзэмшсэн мэргэжлээрээ тултал ажиллахыг л хүсэж байна даа. Жүжигчид “Миний мөрөөдлийн дүр бол тэр” гээд ярьдаг даа. Миний хувьд XX зууны дэлгэцэд мөнхөрсөн сайхан дүрүүд шиг зөвхөн надаар л төсөөлөгдөж, овоглогдох тийм л дүр бүтээхийг хүсдэг. Мөн эсрэг дүр бүтээхийг мөрөөддөг.
| Б.АРИУНЧИМЭГ: БИД ДЭРГЭДЭЭ БАЙГАА БҮХНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ БАГА МЭДЭРДЭГ ТАЛТАЙ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |