Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эмч нар өчигдөр үсээ иддэг ховор төрлийн өвчнөөр өвчилж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа нь саармагжсан зургаан настай охинд мэс засал хийжээ. Тодруулбал, охин багаасаа үсээ иддэг өвчтэй байсан боловч эцэг, эх нь мэдээгүй олон жилийг өнгөрүүлсэн байна. Харин Дорнод аймгийн эмч нар орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийх үеэрээ охины өвчний оношийг илрүүлж, охины ходоодонд олон жил хуримтлагдсан бөөгнөрсөн үсийг мэс заслын аргаар гаргаж авчээ. Бид мэс заслийг амжилттай хийж гүйцэтгэсэн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн нарийн мэргэжлийн мэс заслийн эмч Г.Мягмардоржтой холбогдож, мэс заслын тухай болон охины биеийн байдал ямар байгаа талаар ярилцлаа.
-Зургаан настай охины ходоодноос гадны биет авах мэс заслыг амжилттай хийсэн танай эмнэлгийн хамт олонд баяр хүргэе. Охины хоодонд юу хуримтлагдсан байсан бэ?
-Дорнод аймгийн эмч нар жил бүр орон нутгийн иргэдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийдэг. Үзлэгийн үеэр Хөлөнбуйр суманд оршин суух зургаан настай охины бие зовиуртай, хоол идэж чаддаггүй болохыг гэр бүлийнхэн нь хэлсэн юм. Охины хэвлийг дурандаж, аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай зөөвөрлөж, нарийвчилсан шинжилгээ хийсэн. Харин шинжилгээний хариугаар охин үсээ иддэг нэн ховор төрлийн өвчинтэй болохыг нь тогтоож, өчигдөр мэс засал хийсэн.
-
Охины биеийн байдал ямар байгаа вэ. Охин хэдэн настайгаасаа үсээ иддэг болсныг гэр бүлийнхнээс нь асуусан уу?
-Охины ээжийн хэлж байгаагаар 2-3 настай байхдаа үсээ иддэг байсан гэсэн. Харин энэ нь удаан хугацаанд хуримтлагдсаар, зовиур болж, охины биед өөрчлөлт орсон байна лээ. Ходоодны үйл ажиллагаа хэвийн байсан ч бөөгнөрсөн үсийг шингээх боломжгүй шүү дээ. Тиймээс охины ходоодны булчингууд хөгжиж, бие нь хавагнасан байсан. Ингээд мэс заслын тасгийн эмч нар зөвлөгөөний хурлаар охинд яаралтай хагалгаа хийхээр шийдсэн юм. Одоогийн байдлаар охины биеийн байдал гайгүй байгаа.
-Мэс засал хэдэн цаг үргэлжилсэн бэ. Нэмэлт эмчилгээ хийж байгаа юу?
-Мэс засал долоон эмчийн бүрэлдэхүүнтэй өчигдөр 08:00 цагт эхэлсэн. Мэс заслыг дурангийн аргаар хийх гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас нээлттэй хийхээр шийдсэн юм. Ингээд охины ходоодны хэсэгт зүсэлт хийж, том хэмжээний үслэгийн бөөгнөрөлийг гаргаж авсан. Одоогийн байдлаар хагалгааны үр дүн гарах болоогүй байна. Охины бие тэнхрэхэд хугацаа хэрэгтэй. Бид охинд шаардлагатай эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа.
-Үсээ иддэг гэх энэ төрлийн өвчин манай улсад бүртгэгдэж байсан уу?
-Үсээ иддэг төрлийн өвчин байдаг ч маш ховор тохиолддог. Энэ өвчнийг олон улсын нэршилээр нь “Rapunzel syndrome” гэнэ. Ийм төрлийн өвчин нь үсээ идэж, ходоодонд их хэмжээний үсний бөөгнөрөл үүсэж, ходоодны үйл ажиллагаа мууддаг.
-Та өмнө нь энэ төрлийн өвчнийг эдгээх мэс засал хийж байв уу?
-Тийм ээ. Хавдраас гадна ховор төрлийн өвчнөөр өвдсөн олон хүнд мэс засал хийж байсан. Мэс засал амжилтгүй болох үе бий шүү дээ. Гэхдээ алдаанаас суралцаж, дараагийн хагалгаанд хянамгай, анхааралтай ажилладаг. Жишээлбэл, улаан хоолойны төрөлхийн битүү гэх өвчний хагалгааг хэд хэдэн удаа хийж гүйцэтгэсэн. Энэ төрлийн өвчин нь мөн л ховор тохиолддог. Гэвч сүүлийн жилүүдэд энэ төрлийн өчвнөөр өвдөх иргэдийн тоо нэмэгдсэн байна лээ. Харин мэс засал бүрд манай хамт олны ур чадвар ихээр нөлөөлдөг учир ихэнх мэс заслын ажил амжилттай болдог. Би эмнэлгийнхээ баг хамт олноороо үргэлж бахархдаг.
-Та мэс засал хийхдээ хамт олонтойгоо хэрхэн ойлголцож, ямар арга барилыг чухалчилдаг вэ?
-Мэс засал хийхийн тулд эмч нартайгаа ойлголцох нь чухал. Өөрөөр хэлбэл, яг нэг хүн шиг ажиллах хэрэгтэй. Энэ удаагийн хагалгаанд бид энэ зарчимаар хамтарч ажилласан. Мэс засал хийхэд багаж, тоног төхөөрөмж чухал ч гэлээ хамтран ажиллаж байгаа эмч нарын хичээл зүтгэл, ур чадвар илүү чухал шүү дээ. Зөвхөн Улаанбаатар хотын эмч нар хүнд төрлийн мэс засал хийдэг биш аймаг орон нутагтаа цаг алдалгүй хагалгаа хийж гүйцэтгэхээр зорьж байгаа.
-Танай эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээтэй юу?
-Манай эмнэлгийн тоног төхөөрөмж бусад аймгуудтай харьцуулахад илүү сайн. Жишээлбэл, охинд хийсэн хагалгааг гүйцэтгэхдээ компьютер томографикийг ашигласан. Энэ нь аймаг болгонд байдаггүй тоног төхөөрөмж шүү дээ. Үүний хүчинд бид охины ходоодноос үсний бөөгнөрөлийг илрүүлж, мэс засал хийж чадсан.
-Та Дорнод аймагт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 2013 онд Анагаахын Шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. 2015-2017 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нарийн мэргэжлийн мэс заслын эмчээр мэргэжил дээшлүүлэн суралцсан. Түүнээс хойш Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Би Дорнод аймагт төрж өссөн болохоор нутагтаа ажиллах сонирхолтой.
| ДОРНОД АЙМГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Г.МЯГМАРДОРЖ: Үс иддэг ховор төрлийн өвчний улмаас үүссэн үслэгийн бөөгнөрөлийг зургаан настай охины ходоодноос гаргаж авлаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |