• Өнөөдөр 2025-05-09

НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томилжээ

2024-07-03,   385

          НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Тэрбээр,
 
2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч,
2017-2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Дарга
2020-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,
2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажилласан юм.

НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188