• Өнөөдөр 2025-05-09

Борооны улмаас өнөөдөр 60 дуудлага бүртгэгджээ

2024-06-21,   234

                   Үргэлжлэн орж байгаа борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой өнөөдөр 17:00 цагийн байдлаар үргэлжлэн орж байгаа 60 дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн онцгой комисст айлын гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон  60 дуудлага мэдээлэл ирснээс 49 дуудлагад зөвлөгөө мэдээллийг өгч, 11 дуудлагад хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Хариу арга хэмжээ авч буй 11 байршилд 7900 тн усыг соруулан хэвийн болгожээ. Мөн Нийслэлийн мэргэжлийн холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодорхойлох үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн 6 байршилд хариу арга хэмжээг авч 7744 тн ус соруулаад байна.

Борооны улмаас өнөөдөр 60 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188