• Өнөөдөр 2025-07-01

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

2024-05-18,   359

      Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Д.Сумъяабазарын намын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн билээ.

     Тэгвэл өнөөдөр болсон Нийслэлийн намын хорооны хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилохыг дэмжиж, тамга тэмдгийг нь гардуулан өгчээ. Ингэснээр Х.Нямбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд болон орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороогоо удирдан ажиллахаар болж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188