2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж буй. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан дөрөвдүгээр Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.
Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн зургаан дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй. Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.
Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан ес, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан гурав, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.
| Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |