Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургадугаар сарын 1-нд нээнэ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус бүтээн байгуулалтын байршилд ажиллан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Яармагийг I хороололтой холбосон уг гүүр нь анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй, 483.1 метр урттай байх бөгөөд гүүрний бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа. Мөн “Тотал инж” ХХК авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж буй.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургадугаар сарын 1-нд нээж, тохижилтын ажлыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган, бүрэн хүлээлгэж өгнө гэв. Бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад газар чөлөөлөлт болон холбогдох инженерийн шугам сүлжээний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг онцолж байлаа.

| Яармагийн шинэ гүүрийг ирэх зургадугаар сард нээнэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |