• Өнөөдөр 2024-05-04

Х.НЯМБААТАР: "Хүүхэд залуучуудын театр" тун удахгүй ашиглалтад орно

2024-03-25,   179

                              Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, ханын материалд баригдаж буй “Хүүхэд залуучуудын  театр”-ын барилгын ажил бүрэн дуусаж, тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа аж.
 
            Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хүүхэд залуучуудын театр” анх 1967 онд байгуулагдаж, үндэсний болон дэлхийн драмын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан ч 1991 онд хувьчлагдан үгүй болсон. Тэгвэл өдгөө тус театр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа сэргээн, хөшгөө нээх гэж байна. Бид 2019 онд анх дүүргийн соёлын ордон болгохоор шав тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв. Харин Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар "Хүүхэд залуучуудын театр" болгох шийд гаргасан. Театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломж бүрдэнэ" гэв. 

Х.НЯМБААТАР: "Хүүхэд залуучуудын театр" тун удахгүй ашиглалтад орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188