• Өнөөдөр 2024-05-04

Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуй нэгжид шаарлага хүргүүлэн цэвэрлүүлжээ

2024-03-07,   152

               S'Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.
 
     Мөн Сэлбэ голын голдирлыг тэлэх ажлын хүрээнд түшиц ханыг нурааж, даланг тэлэхээр цахилгааны тэжээлийн кабель шилжүүлэх, зөөх ажлын зураг төслийг батлуулан, кабель шилжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хийхээр ажиллаж байна.
 
           Далангийн хог цэвэрлэгээг энэ сарын 4-нөөс эхлэн хийж байгаа. Гэвч S’Outlets дэлгүүрийн барилгын буулгалтыг хийж буй “Гурван ачит” ХХК барилгын хог хаягдлаа цэвэрлээгүй, далан дотор их хэмжээний хог бөөгнүүлсэн байжээ. Иймд тус компанид шаардлага хүргүүлэн, гуравдугаар сарын 7-ны өглөөний 04:00 цагт бүх хог хаягдлыг цэвэрлэн, 10 удаагийн рейсээр ачуулж дуусгалаа. Одоогоор далангийн ирмэг хоггүй, суваг цэвэр байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуй нэгжид шаарлага хүргүүлэн цэвэрлүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188