• Өнөөдөр 2024-05-06

Сэргээгдэх эрчим хүч ашиглан зуух, түлшний хэрэглээг халжээ

2023-12-15,   3534

                 Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлүүд төсөлд хамрагдсан өрхийн гишүүдтэй уулзан, нөхцөл байдалтай танилцав. Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулаад буй. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.
 
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
 
         -Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд тулгуурлан ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, тухайн айл өрхийн амьдрах орчин сайжирч байна. Цаашлаад Монгол Улсын Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, зорилтод оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн, карбон кредитээр нэмэлт орлого олох боломжтой юм. Хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслүүд олон улсад сайн дурын зах зээлд оролцох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч манай улсад аль төслийг хэрхэн тооцох, үүнтэй холбогдох харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа.
 
“URECA” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлон:
 
       -Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно. Тухайлбал, туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан. Бид эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулах зорилт тавин, суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа. Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм хэмээлээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халжээ. Ингэснээр гал түлэхгүй учраас гэр доторх орчин цэвэр, тухтай болж, гар ажиллагаа багасаж, бага насны хүүхдэд тулгардаг эрсдэл байхгүй болсныг төсөлд хамрагдсан өрхийн зүгээс хэлж байсан юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээ баталгаажуулснаар карбон кредит буюу оноо цуглуулж, оноо бүрээ үнэлүүлэн, олон улсад болон дотооддоо арилжаалах боломжтой.

 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэргээгдэх эрчим хүч ашиглан зуух, түлшний хэрэглээг халжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 23:07:15
    гий: Мдээлл авая үнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 20:44:15
    BUYA: Хөдөөний айл хэрэглэж болох уу үнэ нь ямар байдаг вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 18:46:05
    Энхээ: АНОДн Даваа бас нэг эрчим хүчний үүсгүүр эрдэмтэдтэй хийгээд удахгүй борлуулна гэж бсан! Бас нэг эрдэмтэн 25,30,60квт гаргадаг эрчим хүчний хүндийн хүчний станц үйлдвэрлэлд оруулсан, удахгүй олонтнийтэд зарна гэсэн бсан! Бас Малчин компани 10 квт станц гаргана гээд бсан, хурдан гаргаасай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 18:41:06
    Зочин: Цас энэ том самбар дээр их буувал эрчим хүч гаргалтанд нөлөөлөхгүй юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 14:00:59
    Алтаа: Ер нь бол зөв.Гэхдээ үнийн хувьд өндөр бх даа.Авч чадах чадахгүй нь хэцүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 13:09:17
    jargal: mash zuitei zuil bna amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 12:31:56
    Зочин : Энэ бүхнийг дагаад бас ажлын байр нэмэгдэх, утаа угаар арилах хүлэмжийн хий багасах гд сайн үр дагавар ихтэй шүү дээ...эрчим хүчний яам нь энэ тал др илүү анхаарч ажилламаар л бгаа юм...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 12:29:09
    Зочин: Энэ сэргээгдэх эрчим хүч нь сайхан санаа бна.нарны панел, салхин сэнс зай хураагуурыг маш өргөн ашиглах, олон айл өрхөд хөнгөлөлттэй ногоон зээлээр өгөх,дулаан халаалтыг энэ эх үүсвэрээс гаргадаг баймаар бна..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 09:41:17
    Бат Очир: Хөдөө ашиглаж болох уу бүр малчин айл мэдээлэл аьья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 09:41:49
    Дулаалга сайтай гэр мөн үү?: Маш сайн дулаалгатай гэр байж, Нарны зайн эрчим хүч хүрэлцэх эсэх тухай яригдана. Хэмжиж судалж, нотолж харуулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 00:07:42
    Бодол: Ашиглалт, үйлчилгээ, засвар сэлбэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид гарах зардлыг хэн хариуцах гэх мэтээр шийдвэрлэх олон асуудлуудыг цогцоор нь авч үзэж байгаа бол сайхан л төсөл байна. Цастайд ч ажиллаж байгааг харуулахаар тавьсан зураг л байх л даа, гэхдээ л цасанд даруулчихсныг хэн нь хариуцаж цэвэрлэх вэ? Гэх мэт …
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 21:26:44
    Зочин: Хүлэмжийн хийн тухай л яриад байх юм. Тухайн айл хэр дулаахан , зуух ашиглахгүй байж чадаж байгаа эсэхийг хамтад нь өгүүлэнэ үү. Мөн өртөг үнэ болон бусад холбогдох асуудалын тухай?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 21:26:29
    Зочин: Хүлэмжийн хийн тухай л яриад байх юм. Тухайн айл хэр дулаахан , зуух ашиглахгүй байж чадаж байгаа эсэхийг хамтад нь өгүүлэнэ үү. Мөн өртөг үнэ болон бусад холбогдох асуудалын тухай?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 16:32:32
    Вагчиг: Ene mash zov sanaa bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188