• Өнөөдөр 2024-04-28

Авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох ажил үргэлжилж байна

2023-08-09,   312

               Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрх, хашаанд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх, авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.

       Тухайлбал, БЗД 21-р хороо Дарь-Эхийн үерийн хамгаалалтын далан сувгийн  цэвэрлэгээний ажил хийгдэж, уулын жалга үерийн усанд эвдэрч өргөсөн хэсэгт шороон далан үүсгэн 2,830тн дайрга асган өнгөлгөө хийж нягтруулан шинээр 640м урттай шороон суваг татаж хэлбэржүүлэлт нягтруулалт хийж, төгсгөл болон сэлбэ голтой нийлэх суваг хүртэл, Дарь-Эхийн сувгийн төгсгөл Сэлбэ голтой нийлэх газарт 44 рейсээр 371 тонн лаг хагшаасыг  цэвэрлэж, тээвэрлэсэн.

           Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хороо Монелоос дарь эхийн Шинэ буудал,  Дарь эхийн Шинэ буудлын уулзвараас Монел хүртэл замын хойд урд талаар, Монелоос дарь эхийн шинэ буудлын урд талаар нийт 73,320м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж, халдваргүйжүүлэлт хийсэн.

Авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188