• Өнөөдөр 2024-04-28

Үерийн гамшгаас хойш албан хаагчид тасралтгүй 72 цаг ажиллаж байна

2023-08-08,   400

            Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерийн хор уршгийг арилгахаар нийт 207 алба хаагч, 34 автомашин, хоёр механикм, хоёр ковш, 15 ширхэг помп техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж байна. 
 
      Тодруулбал үерийн усанд автсан гурван айлын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 72 айл өрх, 11 аж ахуйн нэгжийн хашааны лаг шавар, хогийг цэвэрлэн, хоёр байгууламжид тогтсон усыг соруулж, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж байна. Хор уршгийг арилгах ажиллагааг нисгэгчгүй нисдэг биетээр хянаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж байгаа юм. Алба хаагчид үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш тасралтгүй 72 цаг үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн гамшгаас хойш албан хаагчид тасралтгүй 72 цаг ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188