• Өнөөдөр 2024-04-28

Нийтийн эзэмшлийн зам талбай, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна

2023-08-07,   258

                Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил үргэлжилж байна.
 
          Нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан, Аврах анги, зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид нэрвэгдэгсдийг эрэн хайх, автозам, гарцыг чөлөөлөх, усанд урссан автомашинуудыг татан гаргах, үерийн усанд автсан иргэдийн гэр, байшин, хашааны усыг соруулах, лаг  шаврыг арилгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангаж байна.
 
      Өнөөдрийн байдлаар алба хаагчид дүүргийн 21, 27, 29 дүгээр хороодын үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгаж ариутгал халваргүйжүүлэлтэд бэлтгэж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбай, хашааны лаг шаврыг арилгах ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188