• Өнөөдөр 2024-04-28

Иргэдийн таван тэрбум 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна

2023-08-07,   270

        Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 13, аврах ажиллагааны 80 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 5 тэрбум 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав. Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн Туул, Тэрэлж, Хэрлэн голын эрэг дагуу зорчсон 4253 иргэнд голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн.
Иймд:
 
- Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах.
- Дуу цахилгаантай аадар борооны үед болзошгүй үерийн аюулаас сэрэмжлэх
- Гол, усны ослоос сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэдийн таван тэрбум 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188