• Өнөөдөр 2024-04-27

Үерт өртсөн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

2023-08-06,   245

                 Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
 
             -Үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш Нийслэлийн Түргэн тусламжийн төвд нийт 10 дуудлага ирсэн. Мөн НОК-ын Шуурхай штабын дэргэдэх ерөнхий боловсролын 127 сургуулийн түр байранд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман албан хаагч 24 цагаар ажиллан, иргэдэд болон үерийн нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад үзлэг хийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна. Шаардлагатай тохиолдолд иргэдийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, хэвтүүлэн эмчилж байгаа. Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 13 иргэн түр байранд ирж үзүүлснээс нэг иргэний артерийн даралт нь ихсээд буурахгүй байдалтай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргэгдсэн бол бусад иргэнд зөвлөмж өгөн, зарим иргэнийг эмчийн хяналтад түр байранд хонуулсан. Түр байранд ирж үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, зүрх судасны өөрчлөлттэй, даралт нь ихэссэн байдалтай байна.
 
             Мөн түр байрны тусламж үйлчилгээнээс гадна Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс баг гаран, үерт өртсөн айлуудаар орж, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа. Тэрчлэн иргэдэд үер усны үзэгдлийн дараа үүсэж болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар буюу гэдэсний халдварт өвчний дэгдэлт, түүнээс сэргийлэх арга зам, орчны халдваргүйжүүлэлт, хувийн ариун цэвэр хэрхэн сахих талаар зөвлөмж өгөн ажиллаж байна гэлээ.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Үерт өртсөн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188