• Өнөөдөр 2024-05-07

Д.СУМЪЯАБАЗАР: "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна

2023-08-05,   586

                 "Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадмын нээлт Хүй долоо худагт өнөөдөр боллоо.
 
      Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Өндөр гэгээн Занабазарын номын Өргөө нэрээр анх байгуулагдсан Улаанбаатар хот  эдүгээ хөгжиж, өргөжин тэлсээр байна. Дэлхийн хотуудын иргэдийн нэгэн адил нийслэлчүүд бидэнд амрах улирал байдаггүй. Аливаа ажлыг дараа гэж хойшлуулалгүй, цаг нартай уралдан хийдэг.  Гэхдээ бидэнд мартаж болохгүй нэг үүрэг бий. Энэ нь өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нэн тэргүүний үүрэг билээ. Учир нь бид нүүдэлчдийн нийслэлийн иргэд. Иймээс Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран өргөн хүрээнд зохион байгуулж байна. Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв. 

Д.СУМЪЯАБАЗАР: "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188