• Өнөөдөр 2024-05-07

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо

2023-07-09,   472

        Долдугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.
 
Харин авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан дөрвөн чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулан зохицуулалт хийлээ. Тодруулбал,
 
    Ч:30 Жанжин клуб - Ард кино театр чиглэлийн найман тээврийн хэрэгсэл
    Ч:06, Ч:06А Толгойт - Ботаник чиглэлийн 14 тээврийн хэрэгсэл
    Ч:17А Баруун 4 зам - Нарны зам чиглэлийн таван тээврийн хэрэгсэлд тус тус өөрчлөлт оруулаад байна.
 
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188