• Өнөөдөр 2024-05-03

Нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй талбайд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна

2023-06-10,   639

           Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж, халдваргүйтгэх ажлыг тавдугаар сарын 12-ноос эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 317 автобусны буудалд хөөстэй угаалгыг хийсэн байна. Мөн Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Хүнсний 20, Багшийн дээд, Сансарын туннелийн нүхэн гарц, орон сууцны хороолол дундах ил задгай хог хаягдлаас үүссэн бохирдолтой талбай, хогийн цэгүүдийг хөөстэй угааж, халдваргүйтгэжээ.

Хотын хэмжээнд 624.534 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээс өнөөдрийн байдлаар 385.600 ам метр гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Энэ ажлыг үр дүнтэй байлгахын тулд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна.


Нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй талбайд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188