Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар T money төлөөлтэй уулзалт хийж, мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн бус хэлбэр рүү үйлчилгээ нэвтрээд долоон жил болж байна. Энэ ч үүднээс дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа UB смарт компанийн үндсэн хөрөнгө оруулагч компани буюу T monеу компани дээр бид өнөөдөр санамж бичиг зурлаа. Нийслэл хотын иргэдэд үзүүлэх үйлчилгээнд энэ жил дэвшил их гарч байгаа. Үндсэндээ парк шинэчлэлтийн үндсэн бүрэлдэхүүн солигдохоор хэмжээний техник орж ирэхээр байна. Бид энэхүү санамж бичгийн гэрээг нийтийн тээврээр зорчих иргэдэд ямар ч хүндрэл үүсгэхгүйн үүднээс байгуулж байгаа юм. Цаашлаад энэ үйлчилгээг ганц нийтийн тээврийн автобус гэхгүйгээр такси үйлчилгээ болон ирэх онд үзүүлэх дүүжин тээврийн үйлчилгээнд ч мөн оруулж ажиллана. Мөн төлбөрийн системийг цахим карт гэлгүйгээр бусад бүх л төрлийн төлбөрийн хэлбэрээр тооцоо, төлбөр хийхийг ч багтаасан байгаа" гэв.
| С.Жавхлантбаатар: Иргэдэд нийтийн тээврээр зорчиход хүндрэл үүсгэхгүйн үүднээс T monеу компанитай санамж бичиг байгууллаа |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |