• Өнөөдөр 2024-04-19

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 12 мянган зөрчил илэрчээ

2023-04-12,   449

              Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна. Тус шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа юм.
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12.219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19.854 зөрчил илэрлээ.
           Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа юм. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй.

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 12 мянган зөрчил илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188