• Өнөөдөр 2024-05-02

Маргааш автобусны хүртээмжийг сайжруулах туршилт хийнэ

2023-03-09,   301

            Нийслэлийн тээврийн газраас энэ оны гуравдугаар сарын 10-ны өглөөний их авалтын журмыг туршилтаар өөрчилнө. Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобус Таван шар, Офицеруудын ордноос хөдөлдөг байсан бол Энхтайваны өргөн чөлөө дагуух 37 буудлаас нэгэн зэрэг хөдөлнө. Тухайн Ч:1 чиглэл нь иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээлтийг тэглэх зорилготой юм.  
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.     
 

Маргааш автобусны хүртээмжийг сайжруулах туршилт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188