Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Захирагчийн ажлын албанаас Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн ЗДТГ зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй төвийн зургаан дүүрэгт 535 албан хаагч 93 автомашин, 27 эргүүлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 6385 малыг тууж гаргасан. Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн малчидтай уулзаж, санал хүсэлт, нөхцөл байдлыг нь сонссон
Налайх дүүрэг, 61-ын гарам болон Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн сумдаас мал их орж ирж байгаа. Нийслэлийн ойролцоох зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсан. Хуулийн дагуу малын гоц халдварт өвчин гарсан газарт хязгаарлалт тогтоодог. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авч байна. Мөн ногоон байгууламж руу мал орж идэх, эвдэж сүйтгэх тохиолдол гарсан. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж, зам тээврийн осол гарах нөхцөл үүссэн. Тухайлбал, төмөр замын бүс рүү мал орж, дайруулсан. Дээрх шалтгаан, нөхцөл байдлаас үүдэн малыг хотоос гаргах арга хэмжээг яаралтай авч байна. Энэ дагуу төлөвлөгөө гаргаж, долоо хоногт 2-3 удаа кампанит ажлыг зургаан дүүрэгт зохион байгуулж, үр дүнтэй байхад анхаарч, хуваарь гарган ажиллаж байгаа.
Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Зургаан дүүргийн 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байгаа. Өмнө нь холбогдох албаныхан явган тууж, нэг дүүргээс нөгөө рүү мал ордог байсан. Энэ удаа хотын эргэн тойронд мал аж ахуй эрхэлж байгаа малчидтай хамтран малыг гаргаж байна” хэмээлээ.Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн. Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон” гэлээ.Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын суурьшлын бүсэд мал орж ирэх нь маш том эрсдэл дагуулж байдаг. Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлд халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх гэх мэт зардал ихтэй, өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм.Мөн малыг хотоос гаргаж байгаа нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэнээ бодсон шийдвэр. Тиймээс нийслэлийн ойролцоо мал малладаг, мөн отор хийж байгаа малчид малаа хараа хяналттай байлгах шаардлагатайг онцоллоо.
| М.БАЯРАА: Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |