• Өнөөдөр 2024-04-24

С.БААСАНЖАВ: Зам тээврийн ослын дуудлага буурсан

2023-01-16,   413

  Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “189 хяналтын цэгт 531 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 40 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Камерын шалгалтаар 20 мянга орчим зөрчил илрүүллээ. Зам тээврийн осол хэргийн дуудлага 3202 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар буурсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 520 зөрчил илрүүллээ.  Зам, тээврийн осол хэргийн дуудлагын хувьд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт өсөж, Баянзүрх дүүрэгт буурсан” гэв. Зам тээврийн ослоор гэмтсэн иргэн 50, осолд өртсөн явган зорчигч 70 хувиар тус тус буурсан ч нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй ижил хэмжээнд байна" гэв. 

С.БААСАНЖАВ: Зам тээврийн ослын дуудлага буурсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188