• Өнөөдөр 2024-04-19

Нийслэл рүү 31 тарваганы мах оруулах гэж байсныг илрүүлжээ

2022-10-26,   478

      Экологийн албаны алба болон СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар өчигдөр Эмээлтийн товчоонд хамтарсан шалгалт хийжээ. Энэ үеэрээ Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дэх заалт, Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах, Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх журмын дагуу "Маяти" маркийн автомашиныг зогсоож шалгасан байна. Улмаар тус автомашины тэвшинд хориотой ан амьтан буюу 31 тооны тарвага нууцаар тээвэрлэж байсныг илрүүлжээ. 
 
Иймд, Экологийн цагдаагийн албанаас бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг нийт жолооч нарт зөвлөж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Нийслэл рүү 31 тарваганы мах оруулах гэж байсныг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188