• Өнөөдөр 2024-05-06

Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдэж, Эрээн өртөөнд 15 галт тэрэг хүлээлгэн өгчээ

2022-10-18,   561

    Улаанбаатар төмөр зам ХНН өчигдөр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд 15:00 галт тэрэг хүлээлгэн өглөө. Цар тахлын халдварын улмаас Хятадын тал галт тэрэг солилцоог олон сараар огцом бууруулаад байсныг УБТЗ-ын зүгээс Хятадын талтай зөвшилцөж, шаргуу ажилласны үр дүнд есдүгээр сарын 24-ний өдрөөс галт тэрэг солилцоо хоногт 14:00 цаг болж хэвийн хэмжээндээ хүрээд байсан юм.

  Харин Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд 15 галт тэрэг өгсөн явдал нь цаашид галт тэрэг солилцоо өсөх боломж нөхцөл бүрдсэнийг харуулж байна. Галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх юм.

 
Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдэж, Эрээн өртөөнд 15 галт тэрэг хүлээлгэн өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188