Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг. Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг нийслэлийн зүгээс баримталж байгаа юм. Авто замын цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

Улаанбаатар хотын авто замын арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 15 байгууллага хариуцан ажиллаж байна. УБЗАА-ны зүгээс эдгээр байгууллагын уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг хүлээдэг. Авто замын цэвэрлэгээг өдөр тутамд хийж гүйцэтгэдэг. Усалгаат цэвэрлэгээнд тусгай зориулалтын шүүрт машин ашигладаг. Шүүрт машин нийслэлийн хэмжээнд 42 бий. Цаашид гараар цэвэрлэх үйлчилгээг машинтай цэвэрлэгээнд шилжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 28 шүүрт машиныг хатуу хучилттай замын цэвэрлэгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа.
-Машинаар цэвэрлэхдээ хоёр машин ар араасаа дагалдаж явдаг нь ямар учиртай вэ?
-Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулах үүднээс хоёр машиныг ар араас нь явуулдаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбай. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг.
-Авто замын цэвэрлэгээг үүрээр голчлон хийдэг нь замын ачаалалтай холбоотой юу?
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг, замын ачаалал бага байх үед цэвэрлэгээ хийх болон хог тээвэрлэдэг онцлогтой. Цэвэрлэгээ үйлчилгээ үүрээр 04:00 цагаас эхэлдэг. Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас ажлаа эхэлдэг. Өнөөдрийн тухайд шүүрт машинууд хотын алслагдсан дүүргийн тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замд ажиллаж байгаа гэлээ.
| Б.МӨНХБАЯР: Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |