Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.
Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм. Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ. Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно. Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
| Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна |
|
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |