• Өнөөдөр 2024-04-30

ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг өнөөдөр түр хаана

2022-08-05,   478

      Авто замын засвар, дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор зарим байршилд хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 22:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаахаар болжээ.
 
Зурагт үзүүлснээр тухайн бүс нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс Саппорогийн уулзвар хүртэлх авто замын нэг чиглэлийг хамааруулж байгаа юм.
 
Дээрх хугацаанд цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөнийг зохицуулах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг өнөөдөр түр хаана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188