НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцсан юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна. Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна.Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэв.
БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сан нь 1995-1999 онд Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд хоёр дахь удаагаа манай улсыг сонгон ирж, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа өмнө нь Монгол Улсад ирж байсан үеэс маань өргөжиж, хөгжсөнийг харахад таатай байна. Тухайн үетэй харьцуулахад одоо манай хоёр улс соёл, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болжээ. ЭСЯ-ны хувьд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол соёлын чухал арга хэмжээ байдаг. Уг арга хэмжээг зохион байгуулахад НАЖГ ихээхэн тусламж үзүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.
Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.
| Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |