Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.
Энэ жилээс хортон шавжид нэрвэгдсэн ойд устгалын ажлыг хийсэн тохиолдолд бүрэн сэргэх боломжтой. Харин 3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан учир яаралтай арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас авч байна” хэмээлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацаж буй юм.
Хортон шавж устгалын бодисын сөрөг нөлөө харьцангуй бага ч биологийн хор учир бусад амьтанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Иймд тухайн хорыг цацах явцад салхины чигт аль болох байхгүй байх, 7-14 хоногийн хугацаанд зусландаа гарахгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн Бэлх зусланг хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагч Ц.Батзаяа анхааруулж байлаа.
| Нийслэлийн ногоон бүсэд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |