• Өнөөдөр 2025-05-10

Нийтийн тээврийн 60 шинэ автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ

2022-06-06,   703

     Өнгөрсөн оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Цар тахлын улмаас эдгээр автобусыг авч ирэх ажил удаашраад байсан билээ. Тэгвэл  60 автобусыг Улаанбаатар хотод авчирсан байна.
 
    Тодруулбал, шинээр ирсэн нэг давхар автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ. Уг автобуснууд нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу тал, онцлогтой юм.

Нийтийн тээврийн 60 шинэ автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188