• Өнөөдөр 2024-04-25

Сонгинохайрхан дүүргийн II,III хороо хог хаягдал ангилах зориулалтын машинтай боллоо

2022-05-14,   458

    Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн II,III хороонд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.    

     Энэ хүрээнд өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагаас айл, өрхийн ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалттай Солонгос улсын ХЬЮНДАЙ маркийн хоёр автомашиныг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ”, “Тээвэрлэлт үйлчилгээний төв”-д гардуулан өгчээ.

  Тус төслийн хүрээнд дүүргийн иргэд, оршин суугчдад Хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах, ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАН ЯЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ үе шаттай зохион байгуулж байгаа аж.
 
 
     Үүнд: 
 
- Дүүргийн 500 айл, өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан
- II,III хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 13 камер суурилуулсан
- Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Чанарын менежментийн удирдлага ICO 9001 2015 стандартыг нэвтрүүлсэн байна.
 
     Цаашид төслийн багаас 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн  хогийн цэг дээр хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барьж ашиглалтад оруулах байна.

Сонгинохайрхан дүүргийн II,III хороо хог хаягдал ангилах зориулалтын машинтай боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188