Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Нийтийн хөл бөмбөг" хөтөлбөрийн хүрээн дэх “UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлджээ.
Нийтийн эрүүл мэндэд анхаарч, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү хөтөлбөр жил бүр хэрэгжих юм.Тэмцээнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөл бөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг онцоллоо. Мөн нийслэлийн удирдлагууд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдардаг. Нийслэлийн зүгээс олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч, бодлогоороо дэмжин ажиллаж байгаа. Иргэд ногоон байгууламж, спортын арга хэмжээ зохион байгуулж, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх талбайтай болохыг хүсэж байна. Тиймээс НЗДТГ-ын зүгээс есөн дүүргийн 16 байршилд ногоон байгууламж бүхий талбай байгуулах ажлыг бодлогодоо тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” хэмээв.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Монголын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ зургаадугаар сард Азийн аваргын бүсийн тэмцээнд тоглоно. Манай улс Палестин, Йемен, Филиппин улсын шигшээ багууд бүхий нэг бүсийг хариуцан зохион байгуулна. Харин үндэсний эмэгтэй шигшээ баг Европын хөл бөмбөгийн холбооны төслийн хүрээнд гадаадын багуудтай тоглоно” гэдгийг дурдлаа.
“UB cup 2022” тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
| “UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээний нээлт боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |