Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлтэд оролцлоо. Тус ном нь өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, иргэдийн хот дагасан төвлөрөл, тэдгээрийг дагасан асуудлын стратеги, шийдэлд шинэлэг байдлаар хандах хэрэгцээг харуулахыг зорьсон бүтээл юм. Уг бүтээлд ирээдүйн хотууд, тэдгээрийн мөргөлдөөн, хүн ам, хотжилт, далайн эрэг орчмын суурьшил, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн томоохон мега трендийн бий болгож буй сорилт, боломжуудыг нэгтгэж өгчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид ном уншиж байж өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цаглабар дахь хүн төрөлхтний хөгжлийн үе шатуудыг судалж, мэдэн, түүнээсээ суралцаж, мэдлэгээ зузаатгах учиртай. Түгжрэл, төвлөрөл бол нүд ирмэхийн зуур шийдэгдэх асуудал биш. Аливаа зүйлд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй хандах учиртай. “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номд хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотой асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, чухал баримт нотолгоотойгоор оруулсан. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажилд салбар салбартаа хичээн, хамтран зүтгэцгээе” хэмээсэн юм.
Харин номын орчуулагчаар ажилласан Хошууч генерал, профессор Я.Чойжамц “Хүн амын шилжилт, төвлөрөл, хотжилт, хотжилтоос үүссэн бэрхшээл сорилтууд болоод тэдгээрийг шийдэхгүй орхиход үүсэж болох томоохон сөрөг үр дагавруудыг уг номд тусгасан. Хот судлал, хүн ам судлал, аюулгүй байдлын судлал, цэргийн судлал гээд маш өргөн хүрээг хамарсан судалгаа, шинжилгээний үндэслэлтэй бүтээл гэж хэлж болно. Тус бүтээлд хүн амын өсөлтөөс үүдсэн хотжилт, хотжилтоос үүдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үр дагавруудыг шинжилсэн гэдгийг дахин онцолъё. Тиймээс төрийн болоод аюулгүй байдлын бодлого тодорхойлогчдод чухал ач холбогдолтой байх болов уу гэх үүднээс энэхүү бүтээлийг орчуулан гаргалаа” гэв.
Номын нээлтэд мөн Улс төрийн зүтгэлтэн, судлаач, дипломатч, доктор Р.Болд, “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр /Баабар/, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо тэргүүтэй эрхмүүд оролцон, үг хэлсэн юм. Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Ном болгон өөрийн зорилтот уншигчидтай байдаг. Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” хэмээх ном бол офицерууд, энхийг сахиулагчид, сонсогчид төдийгүй хотжилт, төвлөрлийн асуудалд санаагаа чилээж, бодлого тодорхойлох удирдагчид, тэдгээрийн баг хамт олны заавал унших ширээний болоод өврийн ном байх ёстой” хэмээлээ.
| Хотжилт, хүн амын төвлөрлөөс үүсэх асуудлуудыг хөндсөн ном уншигчдын хүртээл болов |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |