• Өнөөдөр 2024-05-16

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Архи, согтууруулах ундааг хориглохоос илүү зохистой зөв хэрэглээг дэмжих хэрэгтэй

2022-02-15,   345

  Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртлыг таслан зогсоох шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар буй.
 
  Тэрбээр "Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосноос илүү соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь, архи, согтууруулах ундааг хориглох нь ахуйн архидалтыг нэмэгдүүлж, хууль бус дамын наймааг нэмэгдүүлэх зэрэг эрсдэлийг бий болгож байгаа нь олон судалгаагаар харагддаг. Хорихын оронд зөв зохистой хэрэглээг дэмжих нь зүйтэй гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан. Архи, согтууруулах ундааг хориглоод амжилт олсон улс байхгүй. Харин соён гэгээрүүлэх чиглэлээр тэмцдэг. Бид муу жишээг давтах хэрэггүй гэдэг бодлогыг Хотын дарга баримталж байгаа" гэв.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Архи, согтууруулах ундааг хориглохоос илүү зохистой зөв хэрэглээг дэмжих хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188