Амгалан дулааны станц дээр тог тасарснаас сүлжээний насос зогсож, хотын зүүн талын дулаан хангамж тасалдаад байна. Одоогоор хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. УБДС ХК-ийн хоёр бригад гэмтэл устгах ажлыг хийж байгаа аж. Амгалан дулааны станцын гаралтын тойруу хаалтны гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ. Амгалан дулааны станц дээр ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчин ажиллаж байна. Нэмж гол шугам дээр гэмтэл илрэхгүй бол ойролцоогоор гурван цагийн дараа сүлжээг дүүргээд залгах аж. Хэрэглэгчдийн халаалт өглөө гэхэд л бүрэн сэргэнэ хэмээн албаныхан мэдээллээ.
| Баянзүрх дүүргийн айлуудад маргааш өглөө халаалт өгнө |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |