Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлд хамаарах зорилт арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж, иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2021 оны тайлантай танилцжээ.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан хэрэгжүүлэх таван зорилтын 44 арга хэмжээ багтсан байна. Зорилт арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өнгөрсөн 2021 онд 93.4 хувиар биелсэн байна. Энэ нь өмнөх оны жилийн эцсийн дундаж үнэлгээтэй харьцуулахад 9.1 хувиар өссөн дүн юм. Хэрэгжилтэд хийсэн шинжилгээ дүгнэлтэд “Ковид-19” цар тахлын эрсдэлээс шалтгаалан хэрэгжиж амжаагүй нэг асуудал байгаа бол удирдлага зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай нэг арга хэмжээ байгааг дурджээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд асуудлыг хэлэлцэн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд; Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2021 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Өнгөрсөн 2021 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 53031 өргөдөл гомдол гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.3 хувиар буурсан байна. Иргэдийн өргөдөл гомдлын 97 хувь нь шийдвэрлэгдэж, үлдсэн гурван хувь нь судлагдах шатандаа байгааг НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан. Иргэдийн өргөдөл гомдлыг 11 эх үүсвэрээр авч хариуг утсаар шууд холбогдон /52.3 хувь/, мессежээр /30.7 хувь/, албан бичгээр /17 хувь/ өгсөн байна. Нийт гаргасан өргөдөл гомдлын 68 хувийг иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна.
| Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 97 хувьтай байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |