Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус төслийг болон Улаанбаатар хотын аяллын жишиг маршрут, “Ковид-19”-ийн дараах аялал жуулчлалыг сэргээх “Шинэ хэвийн байдал” төлөвлөгөөний төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ахалсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг долоон зорилт, 77 төслийн хүрээнд, Улаанбаатар хотын аяллын жишиг маршрутыг хот болон хот орчмын нийт 25 төрлөөр, “Шинэ хэвийн байдал” нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг таван зорилтын хүрээнд боловсруулсан байна. Зөвлөлийн гишүүд дээрх төслүүдийг 100 хувь саналаар дэмжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид өргөн барьж, батлуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгав.

Хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гадаад маркетингийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрх /брэндинг/-ийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өглөө.

| Аялал жуулчлалыг сэргээж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |