• Өнөөдөр 2025-05-10

Н.НАРАНГЭРЭЛ: 135 мянган аж ажуйн нэгж, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрсэн

2021-12-27,   544

   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл мэдээлэл өглөө.
 
   Тэрбээр  “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явцад мөн тогтмол хяналт шалгалт хийж байна.  Лабораторийн шинжилгээгээр түлшний дэгдэлт, чийглэг, дэгдэмхий, бат бөх, илчлэг, хүхэр зэрэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж байна. Мөн цагдаагийн байгууллага, “Таван толгой түлш” ХХК дүүрэг хороодын албан хаагч нартай хамтран гэр хорооллын 135 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрч, энэ дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” гэв.

Н.НАРАНГЭРЭЛ: 135 мянган аж ажуйн нэгж, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188