Нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсонтой холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн сорилтод хамгийн их нүүр тулсан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байсан. Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын дунд 5-8 удаагийн судалгаа явуулсан. Судалгаагаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунджаар 94 хувь нь “Ковид-19”-ийн нөлөөнд өртжээ гэсэн дүн гарсан. Тэдэнд тулгамдсан хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт санхүүгийн асуудал, хоёрдугаарт борлуулалтын шугам, сүлжээгүй болсон, гуравдугаарт ажлын байраа хадгалж үлдэхийн тулд төрийн дарамт шахалт буюу бидний ярьж байгаа зөвшөөрөл, төрийн хүнд суртал, процессын үйл ажиллагааг арилгаж өгөөч гэсэн үндсэн гурван тулгуурт асуудал гарч ирсэн. Нийслэлийн удирдлагууд, ялангуяа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрт олгогдсон эрх зүйн хүрээнд 74 үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болголоо. Эрх зүйн хүрээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, батламж гэх гурван ангилал байдаг. Тусгай зөвшөөрөл нь хуулийн нарийн зохицуулалттай учраас Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн асуудал биш юм. Харин зөвшөөрөл болон батламж байхгүй болж байна. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын хийж байгаа маш чухал ажил бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт холбоотой 172 үйлчилгээ цахимд шилжиж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зүгээс 74 чиглэлийн зөвшөөрлийг хүчингүй болгосныг талархалтай хүлээн авч байна. Нөгөөтээгүүр манай бизнес эрхлэгчид, хувь хүн өөрөө маш ухамсартай байх ёстой. Зөвлөн туслах үйлчилгээг шат шатны төрийн бүх албаныхан үзүүлнэ" гэв.
| Г.ГАНГАМӨРӨН: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунджаар 94 хувь нь коронавирусийн нөлөөнд өртсөн |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |