• Өнөөдөр 2025-05-10

Хан-Уул дүүргийн ИТХ-ын нэрэмжит "Хан-Уул Лиг" амжилттай болж өндөрлөлөө

2021-12-20,   401

         Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортод дуртай болгох, спортоор дамжуулж бие бялдрын болон оюун санааны хөгжил олгох зорилготой “Хан-Уул Лиг” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээн нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, 21 хорооны нийт 25 баг тамирчид оролцсон юм. Харин арванхоёрдугаар сарын 21-нд шилдэг дөрвөн баг өрсөлдөж  аваргаа шалгарууллаа.
     Энэ удаагийн тэмцээнд Хан-Уул дүүргийн II хорооны баг тамирчид тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийг 16 дугаар хорооны тамирчид хүртэв. Гурав дугаар байрт найм дугаар хорооны баг тамирчид шалгарч, хүрэл медалийн эзэд болов.
  • Шилдэг тоглогчоор Б.Энх-Амар
  • Шилдэг дасгалжуулагчаар  У.Гэрэлт-Од нар шалгарч бусдыгаа манлайллаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын нэрэмжит "Хан-Уул Лиг" амжилттай болж өндөрлөлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188