Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын Ипотекийн корпораци” ХХК, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл”, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийн төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтыг нээж “Ковид-19” цар тахалд барилгын салбар хамгийн их өртсөн. Энэ цаг үед та бүхэнтэй ярилцаж, тулгарч буй асуудлыг сонсох нь нэн чухал. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан. Хувийн хэвшлийн байгууллагууд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд оролцох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх үүднээс цахим системд шилжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг багасгах, авлига хээл хахуульгүй болгох механизмтай болохоор ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нэг жилийн хугацаанд эрх зүйн реформ хийж чадсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн тухай хууль болон бусад хуульд шаардлагатай гэсэн зүйл, заалтуудыг тусгаж чадлаа. Цаашид хөгжлийн түр хороодоор дамжуулан бодлого боловсруулахад санаачилгатай ажиллана гэдгээ онцоллоо. Харин энэ үеэр “Бат Хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгальмаа "НИТХ-аар ирэх жилийн төсвийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа цаг үед бидэнтэй уулзаж, санал солилцсон нь сайшаалтай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол барилгын салбар дотроо хамгийн хүнд нь. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч явдаг нь сайн хэрэг. Цаашид энэ уулзалтыг жишиг болгон зохион байгуулж, бидний дуу хоолой нийслэлийн төр захиргааныханд, Засаг даргад хүрэх болсонд баяртай байна" гэлээ.
"Баганат-Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан "Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компаниудад тулгамдсан асуудлууд маш олон байдаг. Үүний гарц, шийдлийг гаргахын тулд хэлэлцүүлэг хийлээ. Би Төлөөлөн удирдах хороо байгуулах тухай Хотын даргад санал орууллаа. Төлөөлөн удирдах хороо байгуулснаар компаниудын тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж, бололцоо бүрдэнэ" гэв.
| Хотын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |