• Өнөөдөр 2024-05-01

“Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа

2021-09-10,   414

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцсон юм. Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй мэдээлэв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас уг арга хэмжээг нэг өдөр л зохион байгуулж байгаа юм.
“Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188