Манай улс анх удаа “Өндөр уулын эзэн” гэгддэг цоохор ирвэсээ тоолсон билээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэхүү судалгааг санаачлан БОАЖЯ, МУИС, Олон улсын ирвэс хамгаалах төвтэй хамтран зохион байгуулсан аж. Тооллогын дүнгээр манай оронд бие гүйцсэн 953 цоохор ирвэс байгаа нь тогтоогджээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Б.Гантулга “Цоохор ирвэсийн ул мөрийн судалгааг цоохор ирвэс байх магадлалтай Монгол орны 10 аймгийн 406800 км квадрат нутгийг хамруулан гүйцэтгэсэн бөгөөд нийт 29 ууланд автомат камерын судалгааг мөн амжилттай хийж дуусгалаа. Асар их тооцоолол, судалгаа хийж байж үр дүнг гаргасан учир шинжлэх ухаанд суурилсан маш чухал, ач холбогдолтой ажил боллоо. Судалгааны үр дүнгээр хаана цоохор ирвэс аюулд өртөөд байна, тэр газар нь хамгааллын ямар үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдэг арга замаа тогтоож, үр дүнтэй явуулах боломж бүрдэх юм” гэв.
Цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг эрдэмтэн судлаачид, тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон нутгийн иргэд нийлсэн 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаагаар хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны үр дүнд ирвэсийн тоо толгой 806-1127-гийн хооронд буюу дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328,000 км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь тогтоогдсон байна. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том улс болж байна.
Ирвэсийн хээрийн судалгаа хийнэ гэдэг амаргүй ажил бөгөөд тал хээрийн амьтан биш учир уулын хамгийн бартаа саадтай, хад асгатай, явахад хүндрэлтэй газарт нуугдан амьдардаг учир нүдээр харж тоолох боломжгүй. Тиймээс судалгааны өвөрмөц аргуудыг ашиглажээ. Үүнд, цоохор ирвэсийн ул мөрийг тогтоох тохиолдлын судалгаа, автомат камерын судалгаа, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглалаар эзэмшил нутгийг нь тогтоох, нутгийн иргэдээс ирвэсийн талаар асуулга авах зэрэг олон арга, аргачлал бүхий мэдээлэл бүрдүүлэн ажилласан байна.
.jpg)
Цоохор ирвэс нь өөрийн эзэмшил нутгийг тогтоон амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаараа амьдардаг амьтан юм. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг боловч гүемүүд нь бүгд нас биед хүрэх нь ховор бөгөөд хорогдол ихтэй байдаг аж. Гүемүүд нь эхтэйгээ хамт 1.5-2 жилийн хугацаанд хамт амьдарсны эцэст өөр өөрсдийн эзэмшил нутгийг олохоор тухайн ууландаа, эсвэл уулс хооронд тэнүүчлэн явдаг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийн эзэмшил нутгаас том байдаг. Эр ирвэсүүдийн эзэмшил нутаг давхцах нь ховор бөгөөд тогтсон хил хязгаартай байдаг. Эдгээр хил хязгаараа ирвэсүүд бумбаа, үнэртэн, самардас зэрэг ул мөр үлдээн тэмдэглэдэг. Нэг эр ирвэсийн эзэмшил нутаг хэд хэдэн эм ирвэсийн эзэмшил нутагтай давхцах нь элбэг. Ирвэсийн эзэмшил нутаг ойролцоогоор 100-400 км квадрат хэмжээтэй. Тиймээс цоохор ирвэсийн нягтшил харьцангуй бага байдаг бөгөөд тоо толгой нь мөн адил цөөн байдаг.
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын экосистем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог
Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал гэх мэт биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдолгоо хүртэл цоохор ирвэстэй уялдаатай байдаг. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, тухайн уул хэт талхлагддаг бөгөөд хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсдэг. Иймээс ирвэсийн амьдралыг сайн судалж, түүний оршихуйн зүй тогтлыг таньж мэдэх нь хамгааллын ажилд хэрэгтэй суурь мэдээлэл болж, өндөр уулын хувь заяаг урьдчилан төсөөлөх боломжийг олгодог байна.
Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийг хөнөөвөл 26 сая төгрөгийн торгуультай. Тодруулбал, ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.2-13 сая төгрөгөөр үнэлдэг. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавих юм.
| Монгол оронд дунджаар 953 нас бие гүйцсэн цоохор ирвэс байна |
|
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
2026-06-24 06:00:00
П.Наранбаяр : Монгол, казакаар нь талцуулах нь буруу
2026-06-23 14:03:36
Ч.Мөнхзаяа: Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна
2026-06-23 11:51:45
Д.Мөнхжаргал: “Тайга” фестивалийн зохион байгуулагчид гэрээ байгуулаагүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан
2026-06-23 11:36:33
Германы Кемниц хотод Монголчуудын наадам боллоо
2026-06-23 08:02:22
Элчин сайд Д.Булган, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүнтэй уулзав
2026-06-23 07:43:33
Б.НЭРГҮЙ: 18 НАСТАЙГААСАА “СҮХБААТАР” ОНГОЦЫГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН БИ ГУРВАН ҮЕИЙН КАПИТАН ШҮҮ ДЭЭ
2026-06-23 07:11:26
ШҮЛХИЙ ӨВЧИН АЙЛЫН ХОТНООС ГАРАВ УУ, ХУРГАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ТАРХАВ УУ, Х.АЛТАНГЭРЭЛ ДАРГА АА
2026-06-23 07:00:00
АРДЫН НАМЫНХАН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ, АРД ТҮМЭН СҮҮЛ МУШГИЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ГАВЬЯАТ БАГШ О.САРАНТУЯА: ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ МИНИЙ АМЬДРАЛ
2026-06-23 07:00:00
АРЛЫН ЖИЖИГ УЛС КАБО ВЕРДЕ ДАШТ-Д ГАЙХАШРУУЛЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ТАТВАР ГЭДЭГ ТАТАЖ УНАГАХ БОДЛОГО БИШ
2026-06-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |