2023 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 5407 тохиолдол бүртгэгдсэн байна.Нийт өвчлөлийн 39.4%-ийг тэмбүү, 36%-ийг заг хүйтэн, 24.4%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 147 тохиолдлоор өссөн.Үүнийг 10,000 хүн амд ногдох өвчлөлтэй харьцуулбал, Архангай, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор аймгууд болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс 0.2-9.5 хувиар өндөр байгаа аж.
Биднийг өглөөний 10:00 цаг орчмын үед очиход 20-30 орчим насны гурван эмэгтэй эмчилгээний тасгт дугаарлаж байлаа. Тэднээс ямар эмчилгээ, үзлэгт хамрагдаж байгаа талаар нь асуухад,
-С.Г:Би өнгөрсөн сард жирэмсний хяналтад орох үеэрээ тэмбүүгийн халдвартай гэдгээ мэдсэн. Яах аргаа олохгүй их сандарч, айж байна. Хүүхэд минь эрүүл төрөөсэй гэж бодох юм.
-Н.Б: Би урьдчилсан үзлэг хийлгэхээр ирсэн. Хүн ер нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж л байх ёстой гэж байлаа.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны БЗДХ-ын эмчилгээ, тусламж, үйлчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ын магистр, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Жүгдэржаваас зонхилон тохиолддог бэлгийн замын халдварууд болон тэдгээрийн үр дагаврын талаар тодрууллаа.
Тэрбээр “Дэлхийд бэлгийн замаар дамждаг 30 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улсын хувьд зонхилон тохиолддог халдваруудыг бүртгэж мэдээлдэг. Мөн дотор нь үрэвсэл, шархлаа үүсгэдэг гэж ангилна. Үзлэгт 20-35 насныхан ихэвчлэн хамрагддаг. Үүний нэлээдгүй хувийг жирэмсний хяналтад орж буй эмэгтэйчүүд эзэлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчин хамгийн өндөр бүртгэгддэг. Дунджаар жилд жирэмсэн эмэгтэйчүүдийн 1-2 хувьд тэмбүү өвчин илэрдэг. Жирэмсэн эмэгтэй хяналтад анх орохдоо болон 28 хоногтоо үедээ тэмбүү өвчний шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээгээр тэмбүү илэрсэн тохиолдолд хосоороо бүрэн эмчилгээ хийлгэвэл, хүүхэд эрүүл төрөх боломжтой. Харин тэмбүү илрүүлгийн шинжилгээгээ өгөхгүй байх. Эмчилгээгээ оройтож эхлүүлсэн тохиолдолд тэмбүүгийн ээжээс урагт дамжиж, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг.
Мөн бид жирэмсэн эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын тархвар судалгааг 2008, 2020 онд хийсэн. Тэгэхэд хламидын халдвар хамгийн их бүртгэгдсэн. Энэ халдвар өгсөх замын үрэвсэл үүсгэдэг. Иймд манай эмнэлэгийн жирэмсэн эмэгтэйчүүдээс пср-ын аргаар шинжилгээ авч, эрт илрүүлж, эмчлэх бодлого хэрэгжүүлж байгаа.
Иргэд халдваруудыг ялгахгүй, мэдлэг дутуугийн улмаас дур мэдэн болон бусдаас мэргэжлийн бус зөвлөгөө авдаг. Эмийн сангаас антибиток авч хэрэглээд, үрэвсэл нь түр намдахад бүрэн эдгэчихлээ гэж бодож явсаар өвчөө хүндрүүлдэг. Гэвч бэлгийн замын халдварууд нь бүгд өөр өөр бактериас үүсдэг, эмчилгээний аргууд нь ч өөр байдаг. Хэрэв халдвар хүндэрсэн тохиолдолд аарцгийн хөндийн эрхтнүүд үрэвсэнэ. Цаашилбал бүх эрхтэн системд өвчлөл үүсэж, үргүйдэлд ч хүргэх аюултай байдаг. Тиймээс эрсдэлд ороогүй байсан ч жилдээ нэг удаа үзлэг, шинжилгээнд хамрагдахыг мэргэжлийн эмчийн хувьд зөвлөж байна” гэлээ.
Зураг 1. Зонхилон тохиолдох БЗДХ-ын тохиолдол, 2014-2023 оны эхний хагас жил

Тэмбүүгийн 2130 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн онтой харьцуулахад 7.4 хувиар өссөн ба 10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангай 15.7, Баянхонгор 6.3, Говьсүмбэр 10.0 Өвөрхангай 6.7 аймгууд болон Улаанбаатар хотод 8.0 улсын дундаж 6.2 хувиар өндөр байна.
Зураг 2. Тэмбүүгийн халдвар 10,000 хүн амд, 2023 оны эхний хагас жил

Заг хүйтний 1944 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн онтой харьцуулахад 2.7%-иар буурсан, ба 10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Баянхонгор 8.6, Дорноговь 12.2, Дорнод 28.8, Завхан 7.1, Өмнөговь 10.3, Хөвсгөл 25.9 аймгууд улсын дундаж 5.6 хувиар өндөр байна.
Зураг 3. Заг хүйтний халдвар 10,000 хүн амд, 2023 оны эхний хагас жил

Трихомониазын 1321 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн онтой харьцуулахад 7.4 хувиар буурсан ба 10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангай 3.8, Баянхонгор 13.1, Булган 6.7, Говьсүмбэр 5.0, Дорнод 26.4, Сүхбаатар 5.4, Сэлэнгэ 5.0, Төв 4.5 аймгууд улсын дундаж 3.8 хувиар өндөр байна.
Зураг 4. Трихомониазын халдвар 10,000 хүн амд, 2023 оны эхний хагас жил

Төрөлхийн тэмбүүгийн 15 тохиолдол бүртгэгдсэн ба өмнөх онтой харьцуулбал долоон тохиолдлоор өссөн байна.
Зураг 5. Төрөлхийн тэмбүүгийн халдвар 100,000 амьд төрөлтөд, 2023 оны эхний хагас жил

Монгол улсад 1992 оноос 2023 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол өссөн дүнгээр 358, нас баралт 63 бүртгэгдсэн байна.
Зураг 6. ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо, шинэ тохиолдлын тоо өссөн дүнгээр (2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар)

| Б.ЖҮГДЭРЖАВ: БЗХӨ-ИЙГ БУРУУ ЭМЧИЛЖ, ХҮНДРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД БҮХ ЭРХТЭН СИСТЕМ ГЭМТЭЖ, ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |