Завхан аймгийн Шилүүстэй суманд батлагдсан халдварын голомтод ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа билээ. Шилүүстэй суманд ажиллаж байгаа багийнхан хоёр хүнээ эдгээж, гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. Тус суманд томилогдсон ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг коронавирусийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан эмнэлэг дэлгэн эмчилсэн хамгийн анхны тохиолдол гэдгээрээ онцлог.
Бид Шилүүстэй сумын голомтод ажиллаж, хоёр өвчтнөө эдгээсэн ХӨСҮТ-ийн халдварын их эмч Ч.Гантуултай ярилцлаа.
-Хоёр өвчтөнөө эдгээсэн танай багийнханд баяр хүргэе. Хөдөө орон нутгийн голомтод ажиллахад ямар байна вэ. Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Одоогийн байдлаар Завхан аймгийн Шилүүстэй суманд зургаан тохиолдол батлагдаж, хоёр нь бүрэн эдгээд байна. Бид халдвар авсан иргэдээ сумын эмнэлэгт эмчилж байгаа гэдгээрээ онцлог байх шиг байна. Сумын эмнэлэгт халдвартай хүнийг хүлээж авах, ХӨСҮТ-д эмчлэх хоёр өөр зүйл. ХӨСҮТ бол халдварт өвчин туссан иргэдийг хүлээж авах, эмчлэх тусгай объект. Харин энд сумынхаа эмнэлэг дотор хүнээ эмчилж байна гэсэн үг. Манай багийнхан халдвар хамгаалалын дэглэмээ сайн баримталж, журмын дагуу ажиллаж байна даа. Би коронавирусийн халдварын голомтод зургаан удаа орж, ажиллаж байгаа. ХӨСҮТ-д ямар арга барилаар ажилладаг яг түүн шигээ ажиллаж байгаа болохоор хүндрэлтэй асуудал гарахгүй байна.
-Халдвар авсан иргэдийн биеийн байдал болон сэтгэл зүй ямар байгаа вэ. Эдгэрсэн хоёр хүн хэд хоног эмчилгээ хийлгэсэн бэ?
-Халдвар эрт оношлогдсон учраас хөнгөхөн тусаж, эхний хоёр хүн нь 12 хоног эмчилгээ хийлгээд, бүрэн эдгэрч гэртээ харилаа. Бидний ажиллаж байгаа суманд бүртгэгдсэн халдвар нь гэр бүлийн хүрээнийх. Одоогийн байдлаар гэр бүлийн хоёр эдгэрч, дөрвөн өвчтөн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд бусдынх нь сайжирч, хэвийн болж байгаа. Биеийн байдал нь хүнд байгаа хүний хувьд хавсарсан өвчтэй. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, эмчилгээ хийж байна.
-Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал тогтворжсон уу?
-Энэ өвчнөөр өвдсөн хүн цочролд орохоос өөр аргагүй. Дэлхий олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь аргагүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, дээрдсэн. Хүмүүс эдгээд, эмнэлгээс гарч байгаа болохоор өвчтөнүүд “Эдгэрэх юм байна” гэсэн дүүрэн итгэлтэй болсон. Өвчтөнүүд эмчилгээ хийлгэхгүй гэж янз бүр болохгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад төвөг учруулахгүй байгаа нь сайн хэрэг.
-Халдвар авсан иргэд “Улаанбаатар хотод очиж эмчлүүлнэ” ч гэдэг юм уу, саад бэрхшээл учруулсан уу?
-Халдварын голомт хумигдсан уу?
-Ажиглан, тусгаарлах байранд байгаа долоон хүний давтан шинжилгээний хариу маргааш (өнөөдөр) гарна. Хэрэв сөрөг гарвал халдвар хумигдана гэсэн үг.
-Аймаг ч биш, сумын эмнэлэгт халдвартай иргэдийг эмчилж байгаа гэдгээрээ онцлог байх. Сумынх хэрхэн хүлээж авч байна вэ. Завхан аймгийн эмч нарт туршлаг болж байгаа байх?
-Иргэд сандрахын хувьд сандарсан. Хэн ч байсан гэсэн сандрах нь тодорхой. Улаанбаатар хотод дотоодын анхны халдвар илрэхэд бид яаж хүлээж авч, иргэд хэрхэн сандралдаж байсныг мэдэж байгаа байх. Түүнтэй яг адилхан л зүйл болсон доо. Одоо халдварын голомт хумигдах хандлагатай, халдвар авсан иргэд эдгэрч байгаа болохоор санаа нь амарч байх шиг байна. Бидэнтэй хамт Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, туршлага судалж байгаа. Хөдөө орон нутгийн эмч нартаа туршлага болж байгаа гэдгээрээ бас онцлог болж байна.
-Шинж тэмдэг, үүсгэгч биет нь тодорхойгүй халдварт өвчнийг эдгээгээд байгаа манай эмч нарын арга барил юу вэ?
-Ерөнхийдөө бол ЭМЯ-ны зөвлөх баг, манай эмнэлгийн туршлагатай эмч нарын хамтын ажиллагаа. ХӨСҮТ-ийн эмч нар ямарваа нэг халдварын голомтод ажиллаад сурчихсан байдаг юм. Манай улсад халдвар илэрснээс хойш багагүй хугацаа өнгөрч, олон ч өвчтөнийг эдгээгээд байна. ДЭМБ болон ЭМЯ-наас өгч байгаа эмчилгээний арга барил, зөвлөмжийн дагуу иргэдээ эмчилж байна. Бусдаар манай эмч нарын тусгай нууц гэж үгүй.
-Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?
-Одоо ч сурч байх шиг байна. Манай хоёр хүүхэд гэртээ байж сурч байгаа. Нөхөр улирлын чанартай ажил хийдэг болохоор ажилдаа явчихсан. Би халдвар гарснаас хойш анх удаа хөдөө орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийн ээлжинд гэр бүлийнхэн маань их санаа зовж байгаа бололтой байсан.
-Та ХӨСҮТ-д ажиллаад хэр удаж байна вэ?
-Би халдварын эмчийнхээ чиглэлээр ажиллаад 27, 28 жил болж байгаа. Харин ХӨСҮТ-д ажиллаад 11 жил болж байна. Энэ хугацаанд цар тахал, гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах вэ гэдгээр бэлтгэгдэж байсан болохоор хүндрэл бэрхшээл бага байна.
| Шилүүстэй сумын халдварын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч Ч.ГАНТУУЛ: Халдвар авсан зургаан хүний хоёр нь эдгэрч, дөрөв нь сумынхаа эмнэлэгтээ эмчлүүлж байгаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |