Дулааны урь орж утаанаасаа саллаа гэж баярлах нийслэлчүүдийн дараагийн асуудал нь гудамжаар урсах угаадас, ялгадас, хөглөрөх хог байлаа. Хуучин модон хашааны доогуур сааралтаж, өмхий үнэртүүлсэн угаадас урсаж, хайлсан цастай нийлэн гудамжинд шавхай тарьж, явган хүн алхахын эцэсгүй "намаг" болгоно. Ариун цэврийн хэрэглэл, нойлын цаас, ундааны сав, архины шил гээд тоочоод дуусахгүй хог, хаягдал гудамжинд хөглөрнө. Ялгадас, шээсний үнэр ханхлуулсан бохир угаадас урссан гудамжтайгаар Улаанбаатар хот хаврыг өнгөрүүлж байна.
(1).jpg)
Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны сүлжилдсэн олон гудамжны хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт ил хог харагдахгүй ч өмхий үнэртүүлсэн угаадас айлуудын хашаанаас урсана. “Угаадсаа гудамж руу битгий асгаад бай” гэхээр “Хашааны цас хайлж байна” гэх хэдхэн үгээр тэд аргацаагаад өнгөрөөдөг гэнэ. Гэтэл өнөөх хайлсан цас нь хөөсөрч, сааралтаад угаалгын нутаг эсвэл удаж, өмхийрсөн эхүүн үнэр үнэртэнэ. Автомашины замаас холдож, гудамж улам нарийсах тусам таралдах хог олон болно. Учир нь олдохгүй олон гудамжны дунд сагсан бөмбөгийн талбай сааралтаж, тоос, шавхайнд дарагдсан тоглоомын талбай угтлаа. Хүүхдүүд тоглодог гэхээсээ илүү томчуудын уулзаж, сархад ууж, тамхи татдаг газар гэдгийг нь хаа сайгүй хөглөрөх тамхины иш, шар айраг, архины шил харуулна. Талбайн арын айлын хашаанаас урссан угаадас хүүхдийн гулгуурын хажуу хүртэл урсана. Ингэж урсаад удсан гэдэг нь бусад хэсгээсээ илүү хонхойж, зам татсанаас нь илхэн харагдана. Тус хорооны дундуур шар усны үерээс сэргийлэх үеийн далан бий. Гэхдээ биднийг очиход үеийн далан бус хог, шавхайндаа дарагдсан жалга угтсан юм. Өнжмөл өвс нь цас, усны урсгалын дагуу налж, эргэн тойронд нь иргэдийнх нь хаясан хогоор дүүрчээ. Хажуухан талд нь худаг байх бөгөөд таван литрийн саваар усаа авсан эр өнөөх жалга уруудан, шавхай, хог туучин одлоо. Хайлсан цас, угаадас урссан энэ зам дагуу хоёр талынх нь айлуудын хашааны хаалга байрлана. Гэртээ тэд ялгадас, угаадас, хогтой замаар туучсан гуталтай ордог гэсэн үг. Жалга дагуу байрлах айлууд шөнөдөө хашаагаа давуулж ууттай хогоо шидэж, угаадсаа асгадаг гэнэ. Өвлийн турш нүднээсээ зайлуулж цацсан угаадас нь хөлдөж, халтиргаа үүсгэнэ.
.jpg)
Тус хороо өнгөрсөн долоо хоногт нийтийн их цэвэрлэгээ хийсэн гэнэ. Энэ талаар тус хорооны зургадугаар хэсгийн алхагч Б.Мэндсайхан “Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 13 хэсгийн ахлагчтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн цэвэрлэгээ хийсэн. Том хэмжээний хоёр жалга үлдсэн. Үерийн ус байнга урсдаг учраас хөрс нь нялцганаад явахад хэцүү байсан. Тус хэсгийг дөрөвдүгээр сард иргэдийн бүлэг ирж цэвэрлэх ёстой юм. Иргэдийн бүлэг гэдэг нь хавар, намрын улиралд түр цалинтай ажилладаг хүмүүсийг хэлдэг. Хашаандаа өвөлжин асгаж, хөлдөөсөн угаадас нь одоо гэсээд гудамж, нийтийн талбай руу урсаад байгаа. Их цэвэрлэгээний үеэр угаадас нь гудамж руу урсаж байгаа олон айлтай таарсан. Бид тавдугаар сарын 1-нээс муу усны нүх, цооногтой болгох аян зохион байгуулна. “Иргэдээс угаадас асгаад байна” гэсэн дуудлага олон ирдэг. Гэхдээ бидэнд хариуцлага тооцох эрх байхгүй. Шаардлага тавьж, мэдэгдэх хуудас өгдөг” гэв.

Хорооны байрны гадаах сандал дээр амарч суусан иргэнээс хог, угаадас, орчны цэвэрлэгээний талаар талаарх тодруулахад “Би энэ хороонд 16 жил амьдарч байна. Цаг үеэ дагаад гудамжны угаадас, ил ялгадас, хог нь бага болж. Гэхдээ л багассан уу гэхээс алга болоогүй л байна. Би энэ өвөл дөнгөж асгасан угаадас дээр халтирч унаад хувцсаа норгож, гараа хугалах дөхсөн. Ах нь хүүхдүүдээ гудамж гаргаж тоглуулдаггүй юм. Ямар ч бохир юманд хүрч, өвчин тусах юм билээ. Идсэн хоол, уусан архиныхаа шилийг хогийн саванд хийж чаддагүй нийгэмд амьдарч байна шүү дээ. Гэхдээ бас хогийн саваа сайн тавиад, замаа засаад өгвөл орчин өөр болох л байх. Хүмүүс ухамсаргүй дээ л хог, угаадас дундаа холилдон амьдарч байна гэж боддог” гэв.
(1).jpg)
Асгасан угаадас, хогноос үүдэлтэй хөрсний бохирдлоос болж нүдний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар, саа зэрэг олон тооны өвчин тусах эрсдэлтэй байдаг талаар Эрүүл мэндийн яам, эмч нар анхааруулдаг.

Иргэд санаатайгаар гудамж, нийтийн талбайд хог хаясан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр “Жилийн дөрвөн улиралд гудамжинд хог хаясан, угаадас асгасан, нийтийн талбайд ил бие зассан гэх дуудлага олон ирдэг. Гэр хорооллын гудамжнаас гадна автобусны буудал дээр шүлс, нус, цэрээ хаясан талаарх дуудлага ирнэ. Бид тэдгээр иргэдэд Зөрчлийн хуулийн 5.1.1-д заасны дагуу торгох арга хэмжээ авдаг” гэв.
Энэхүү хуулийн заалтад “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж.
.jpg)
Гэр хороолол нь угаадас, хогондоо, хотынх нь төв шавхай, шороо, тоосондоо дарагдаж байна. Хувцсаа нимгэлж, тод өнгийн хувцас өмсөөд алхахыг хүссэн ч хэдхэн алхаад шавхай, шороонд хувцас нь хиртэж, толбо тогтож байна. Хаврын улиралд сайхан бүхэн цэцэглэж, хорвоо дэлхий өнгө нэмдэг ч Улаанбаатарт хог, шавхай, шороо, тоос л “цэцэглэж” байна. Салхинд хийсэх хог, боржуур нь хууларсан явган хүний замын бужигнасан шороо, шавхай, тоосонд дарагдсан сандал, барилгууд нь монголчуудад ганган биш юм аа гэхэд цэвэрхэн хувцастай явах боломж олгохгүй байна.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЦАС ХАЙЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖААР ХОГ, ЯЛГАДАС, УГААДАС УРСАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |