Коронавирус цар тахлын улмаас бүх төрлийн аж ахуйн нэгжийн орлого буурах, дампуурах, ажлын байраа алдах зэрэг бэрхшээл тулгарч байна. Манай улсын хувьд жижиг, дунд бизнес нь нийт ажлын байрны 57 хувь, аж ахуйн нэгжийн 86 хувийг эзэлж байна. Энэ нь ДНБ-ий 20 хүрэхгүй хувь буюу хоёр дахин бага, экспортын 2.3 хувь буюу 13 дахин бага байна. Хэдий тийм боловч жижиг, дунд бизнес нь хот, хөдөөгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр.
МҮХАҮТ-аас хатуу хөл хорионы үед бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Улаанбаатар хот, орон нутгийн 3530 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулсан байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хариулт өгчээ. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 64 хувь нь ажлын байраа нэг сар хүртэлх хугацаанд хадгалах боломжтой гэсэн байна. Мөн хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үүсээд буй хүндрэл, бэрхшээлийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр, 55 хувь нь ажлын байраа хадгалах, ажилчдын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэж хариулсан байв.
Харин хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад, давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 58 хувь нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох, 41 хувь нь зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах, 39 хувь нь зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна гэжээ. Бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд санхүүгийн дэмжлэг хамгийн хэрэгтэй гэж судалгаанд оролцогсдын 57 хувь, хөнгөлөлттэй зээл авах 49 хувь, зээлийн хүү бууруулах гэж 44 хувь нь хариулжээ. Хувиараа бизнес эрхлэгчид нь хөл хориотой үед бүрэн зогсолт хийсний улмаас борлуулалтын орлого нь эрс буурах буюу орлогогүй болсноос тогтмол зардал төлж чадахааргүй болсон нь тодорхой харагдаж байна.

Энэ талаар хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдээс нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. Тухайлбал, ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ Д.ХАШБАТ “Би мал, махны худалдаа эрхэлдэг. Хөдөө орон нутгийн малгүй, ажилгүй иргэдийн амьдрал хэцүүдэж байна. Энэ жилийн орлогоо өмнөх жилтэй үетэй харьцуулахад маш муу байна. Орлого муутай болохоор борлуулалт 80-90 хувиар буурсан. Хот хоорондын зам хаасан болохоор ямар ажил санаачилж хийхээ ч мэдэхгүй байна” гэв.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ Т.ДОРЖДУЛАМ "Манай дэлгүүр Уянга сумын хоёрдугаар сургуулийн хажууд байдаг. Энгийн үед сургуулийн хүүхдүүдийн хөл тасардаггүй байсан. Харин хөл хорио тогтоосноос хойш орлого өмнөх үеийнхээс 2-3 дахин буурсан. Иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон өөрт зайлшгүй шаардлагатай бараагаа худалдан авч байна" хэмээлээ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ О.ТУЯА “Найман нэрийн хүнсний дэлгүүр нээгээд зургаан жил болж байна. Энэ жил борлуулалт 50 хувиар буурсан. Сургуулийн хүүхдүүд тарж, иргэд гэрээс гарах нь багассан болохоор өдөржин дэлгүүр онгойлгож суух шаардлагагүй. Манай суманд коронавирурсийн таван тохиолдол бүртгэгдсэн. Энэ сарын 15-нд хөл хорио тавьсан. Өглөөний 08:30-11:30 хүртэл ажиллаад өдөр 13:30-18:30 цаг хүртэл ажилладаг. Аравдугаар сараас хойш орлого муу байсан болохоор ажилчдын цалин олгоход хүндрэлтэй байлаа. Манайх долоон ажилтантай. Хоёр хоёроор нь ээлжлүүлэн амрааж байгаа. Шинэ жил дөхөхөөр иргэдийн худалдан авалт сайжирч магадгүй. Улс даяараа хөл хориог цуцаллаа ч гэсэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээхэд хагас жилийн хугацаа шаардагдана” гэлээ.
МҮХАҮТ-ын судалгаанд оролцогчдын 25 хувь нь арваннэгдүгээр сарын 12-ноос хойш бүрэн зогсолт хийж, ажилчдаа бүрэн халсан байна. Тус судалгааны дүнгээс харахад, хэрвээ хөл хориог дахин сунгах нь олон айл өрхийн аж амьдралыг доройтуулж, тэднийг бүрэн хямраах нөхцөл үүсэхээр байна. Тиймээс халдвар хумих арга хэмжээ нь хөл хорио биш, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, коронатай зэрэгцэн ажиллах нь зөв гарц байж болзошгүй юм. Дэлхийн бусад улс орон ч энэхүү арга замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг онцолсон байна.

| “Ковид-19” цар тахлын үеийн бизнес эрхлэгчдийн энэлэн |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |