Бид өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, тус өдөрлөгөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Биднийг өдрийн 15:00 цагийн үед очиход Төв цэнгэлдэхийн талбай олны хөлд дарагдаж, “Шинэ ургацын ногоо аваарай” гэх дуу хаа сайгүй сонсогдож байлаа. Энд төмс, хүнсний ногооноос гадна Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгчид шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.
.jpg)
Биднийг хамгийн эхний асарт очиход Сэлэнгэ аймгийн зөгийчид “Бал амсах уу” гэсээр угтлаа. Тэдний нэг болох Я.Гэрэлтуяатай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “Би Шаамар сумандаа бүх насаараа зөгий үржүүлж, ногоон тарьж амьдарч байна. Хүүхэд байхаасаа энэ их хөдөлмөрийг харж өссөн. Харин одоо үр хойчдоо үлдээх сэн гэж хичээж явна даа. Ер нь манай нутагт ногоо тарьж, зөгий үржүүлдэггүй айл гэж бараг байхгүй. Намар ургацаа хураагаад, сэтгэл тэнэгэр суух чинь бидний жаргал шүү дээ. Манайх “Монгол ногоо” хөтөлбөрт хамрагдаад, хоршоотой болж, дахин боловсруулах цехийн тоног төхөөрөмжтэй болсон. “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд гурван төрлийн зөгийн бал, цэцгийн тоосонцор, дөрвөн төрлийн даршилсан ногоогоор оролцож байна.
Зөгий бал эзэн цэцгээсээ хамаарч гурван өөр төрөл бий. Харин цэцгийн тоосонцрын хувьд олон төрлийн витамин агуулсан байдаг. Ялангуяа завгүй их хөдөлгөөн дунд амьдарч буй Улаанбаатар хотынхон өглөө гэрээсээ гарахдаа нэг аяга усанд цайны халбага тоосонцор хийгээд уух хэрэгтэй. Тэгснээр бүтэн өдрийн витаминаа хангалттай авна.
Худалдан авагчид “Зөгийн бал үнэтэй байна” гэж байна. Гэхдээ зөгий үржүүлэх, ногоо тариалах амаргүй ажил гэдгийг ойлгоосой гэж хүсэх юм. Зөгийн балтай болохын тулд эхний хоёр жил ямар ч ашиг орлого олохгүй хөдөлмөрлөж, гурав дахь жилээсээ балаа хурааж эхэлдэг. Мөн энэ жил бороо хуртай элбэг байсан учир ногоо тариалахад хүндрэлтэй байлаа. Гэхдээ иргэдтэйгээ ингээд бужигнаад байж байх сайхан байна. Бид даршилсан ногоогоо 8-15 мянга төгрөг, цэцгийн тоосонцор 50 гр нь 10 мянган төгрөгөөр, зөгийн бал 15-45 мянган төгрөгийн хооронд зарж байгаа. Мөн 45 мянган төгрөгийн үнэтэй бэлгийн багц гаргасан.
Ногоо даршлахад 10 литр усанд 400 грамм давс, 500 грамм сахар, 100 грамм уксус орно. Энэ уусмалаар гашуун чинжүү, улаан лооль, өргөс хэмх гээд бүгдийг нь даршилж болно. Наймдугаар сард ахиухан даршилбал бүтэн жил иднэ шүү дээ” гэлээ.
.jpg)
Ногоочин, зөгийчин иргэдэд тулгардаг нэг асуудал нь тогтвортой борлуулалт байдаг билээ. Үүнд анхааран ажиллаж буй хүмүүсийн нэг бол Ч.Оюунтуяа юм.
Тэрбээр бидэнд “Би “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд тав дах жилдээ оролцож байна. Өдөрлөг тогтмол хийгдэж байгаа учир худалдан авагч нар минь өдөрлөгөө хүлээж, зорин ирэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Манай салбарт дутагдаж буй гол зүйл нь ажиллах хүч болоод байна. Хэдий өдрийн 60-120 төгрөгийн цалинтай ч газар тариалан хүнд хөдөлмөр учир ажиллах хүн барагтаа гарч ирэхгүй юм. Мөн тариаланчид маань тогтвортой борлуулалт, тогтсон үнэтэй байж чадахгүй л байна. Үүнээс үүдэж худалдаачдад хямд үнээр өгч, хөдөлмөрөө бодитой үнэлүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг юм. Тиймээс бид хоршоо байгуулаад 300 гаруй ногоочин, зөгийчдийнхөө органик бүтээгдэхүүнийг таниулах, тогтвортой борлуулах зорилготой ажиллаж байна” хэмээн ярилаа.
Жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс, даршилсан болон утсан загас, “Баавар” цай Хөвсгөлчүүдийн гол нэрийн бүтээгдэхүүн байдаг. Энэ удаагийн өдөрлөгт аймагтаа зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал хүртсэн “Сувд” үйлдвэр дөрвөн төрлийн өтгөрүүлсэн шүүс, гурван төрлийн жимсний чанамлаа дэлгэжээ.
Тус үйлдвэрийн ажилтан Ч.Оюунсайхан үзэсгэлэн худалдааны талаар “Манай үйлдвэр жил бүр энэхүү өдөрлөгийг зорин ирдэг. Энэ жил өргөн дэлгэр сайхан болж байна. “Сувд” үйлдвэр жимсний төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 20 гаруй жил болсон. Бүтээгдэхүүн дундаасаа гишүүний шүүсээ онцолмоор байна. Энэ шүүсээ огт сахаргүй, эмчилгээний зориулалтаар уухад зориулж гаргасан. Бид Улаанбаатар хотын хэрэглэгчдэдээ зориулан сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаа дуулгахад таатай байна” гэлээ.
.jpg)
“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2023” өдөрлөгт хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногоо, зөгий бал, зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож буй. Мөн гар урлаач, оёдолчин, гуталчин зэрэг хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
ХОНИНЫ НООСОН БИО БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ Ч.ЭНХСАРУУЛ: Бордоо маань байгальд шууд шингэдэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн
Үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүний нэг нь Төв аймгийн “Монпеллетс” ХХК- ны хонины ноосон био бордоо байв.
Бордооны талаар тус компанын ажилтан Ч.Энхсаруул “Хонины ноосоор 100 хувь органик бордоог манай “Монпеллетс” ХХК үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү бордоо маань байгальд шууд шингэдэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж явдаг. Манайх Органик бүтээгдэхүүний гэрчилгээтэй, ХБНГУ-д экспортолдог ” гэлээ.
.jpg)
Асруудаар тойрч явахдаа Ж.Нарантуяа гэх уран бүсгүйтэй таарлаа. Тэрбээр Хэнтий аймгаас иргэн бөгөөд хүүхэд ахуй наснаасаа гар урлал, оёдол, хатгамал хийж иржээ. Түүнд оёдол хийхийг анх ээж нь зааж өгсөн гэнэ. Мөн Ж.Нарантуяа “Монголын нууц товчоо”-г 108 метр эсгийн дээр урлаж байсан аж.
Ж.Нарантуяа бүтээлийнхээ талаар “Миний бүтээлийг “Зээгт ширмэл” гэнэ. Би цэвэр цагаан эсгийн дээр эхлээд зургаа зураад, дараа нь ширж оёдог. Миний хамгийн удаан хийсэн бүтээл бол хатгамалчидтай хамтран “Монголын нууц товчоо”-г 108 метр эсгийн дээр урлах байсан. Бүтээлүүдээ зээглэж, ширж оёдог. Дараа нь Норвеги Улсын эсгийний зориулалтын будгаар буддаг. Ингэснээр нар, усанд арилахгүй, олон жилийн эдэлгээтэй байдаг. Би бүтээлийнхээ оёдол бүрийг нь сэтгэлээ шингээн урладаг даа. Үнийн хувьд орны ард татдаг том нь нэг сая төгрөг, дундаж нь 300-500 мянган төгрөг, жижиг нь 100 мянган төгрөгийн үнэтэй борлуулдаг” гэлээ.
Тэрбээр гутал засвар ажиллуулж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Энэ талаараа “Манайх Хэнтий аймгаас ирж оролцож байна. 2006 оноос хойш тасралтгүй Орчин үеийн загвартай, арьсан гар хийцийн гутал үйлдвэрлэж байна. Манай гутал багадаа таван жилийн эдэлгээтэй, чийг татахгүй гэдгээрээ онцлог. Эхнэртэйгээ хамт айлын малчин, зурагчин гэх олон төрлийн ажил хийж байсан. Хүүхэд байхад амьдрал ч хэцүү байлаа. Тэгээд гутлын ул нь ханзарвал, бүтэн ултай түрий нь эвдрээгүй гутлыг уллаж өмсдөг. Ер нь гутлаа өөрөө засаж, бүтэн болгодог байсан. Тэгээд хожуу үүндээ тулгуурлан гутал засаж, хийж сурсан даа. Монголчууддаа чанартай, боломжийн үнэтэй гутал хийж өгөх л миний зорилго. Хүүхдийн гутал 50-100 мянга төгрөг, том хүний гутал 100- 350 мянган төгрөгийн үнээр борлуулж байна даа” хэмээн ярьсан юм.
“Би насаараа эмнэлгийн байгуулагд ажилласан. Тэтгэвэртээ гарсан цагаасаа хойш мод тарьж, үрсүүлж, зарж борлуулж байна даа. Өнөөдрийн байдлаар 25 модны үрсэлгээ зарж байгаа, ихэнх нь жимсний мод байна. Сүүлийн жилүүдэд иргэд аль жимс манай улсад ургах талаар мэдлэгтэй болсон байна. Жишээлбэл шар, улаан бөөрөлзгөнө, тоор, лийр, далан хальс зэргийг төдийлөн тариалдаггүй байлаа. Ер нь мод яг л хүүхэд шиг хайрлаж, тордоод байх юм улам л сайхан ургаад, үр жимсээ өгнө. Би үрсэлгээ авч байгаа хүмүүстээ тарих, арчлах талаар нь зөвлөгөө өгдөг” гэлээ.
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ТАРИАЛАНЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ БА НАМРЫН НОГООН ӨДРҮҮД |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |