“Ковид-19” цар тахлын улмаас тогтоосон хөл хорио цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн болон тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын хаалгыг ч “цоожилсон”. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангид өнгөрсөн хагас жил 6393 цагийн хичээл орохоос 3790 орчим цагийн хичээлийг теле хэлбэрээр заажээ. Хичээл сургалтын үр дүнг харахад хариуцлага, орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч суралцагчид хичээлийн хоцрогдолд орох, орсон эрсдэл их байгааг мэргэжлийнхэн ч, албаныхан ч онцолж байна.
Цар тахлын энэ үед эцэг эх, багшийн санаа, сэтгэлийг илүүтэй зовоож байгаа сургуулийн насныхан бол энэ жилийн хоёрдугаар ангийнхан. Тэд өнгөрсөн жилд 35 үсэг, 100 хүртэлх тоо, тэмдэг, тэмдэглэгээгээ бүрэн гүйцэд нүдэлж, цээжилж амжилгүй, хөтөлбөрийн дагуу хоёрдугаар улирлын сурагчдын амралтаа эхлүүлсэн. Гэвч гуравдугаар улирлын хичээл ороод долоо хонож байтал дэлхий дахинд коронавирус дэгдэж, хөл хорионы урт өдрүүд эхэлж, тэд теле хичээл гэдэг “шинэ багш”-тай учрахаас өөр сонголтгүй болсон юм. Ялангуяа орон нутгийн сургуулийн дотуур байр, айлд суудаг хүүхдүүд нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө гэртээ харихаас өөр замгүй. Тэдний хувьд эцэг, эхтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь юугаар ч сольшгүй илүү аз жаргал. Гэвч үүний хариуд хүүхдүүдийн сурлагын чанар улам муудсаар л. Хүүхдүүдийн олонх нь теле хичээлийн дуусах хугацааг хүлээж дуртай, дургүй үзсэн болж, бушуухан л тоглож наадан, ээж аавдаа эрхлэхийг илүүд үзэж байсныг олон хүн батлан ярьдаг. Өөрөөр хэлбэл, теле хичээл нэр төдий байдлаар сурсан ч зуны амралттай залгаж, гурван сарын хугацаанд үзсэн, сурсан хэдэн үсгээ бүр ор тас мартаад ирсэн нь олон байсныг багш нар учирлаж байлаа.
2020 оны есдүгээр сарын 1. “Харамсалтай нь, тэд уншиж, бичиж, тоо бодох нь битгий хэл, өмнө нь сурсан эрдэмээ “зуны хоолтойгоо холиод идчихсэн” байна билээ” гэж бага ангийн багш нар гомдлонгуй хэлж байна.
Тухайлбал, Увс аймгийн Өлгий сумын хоёрдугаар ангийн багш Д.Болор-Эрдэнэ “Хүүхдүүдэд үсгийн нэрээс гадна дуудлагыг сайн заах хэрэгтэй. Тэд гэр бүлийнхнийхээ туслалцаатайгаар үсгийн нэр цээжилдэг ч дуудлагаа мэддэггүй болохоор уншиж чаддаггүй. Хүүхдэд нэг үсгийг дөрвөөс таван цаг заах шаардлагатай. Намар хичээл эхлэхэд 26 хүүхэд уншуулахад дээд тал нь 60, зарим нь ганц ч үг уншиж чадахгүй байдалтай байсан. Тэгээд эхнээс нь үсгээ дахин заасан. Цаг хугацаа бага болохоор нэг үсгийг нэг цаг заах боломжтой байлаа. Хөл хорио тогтоохын өмнө сурагчдын маань сурлага арай дээрдэж, дээд тал нь 120, багадаа 20 үг уншдаг болоод байсан. Өнгөрсөн хавар нэгдүгээр ангиа төгсөж, намар хоёрдугаар ангид элссэн сурагчид нэгдүгээр ангийн агуулгыг нөхөж үзэж байж цааш сурах боломжтой байсан гэсэн үг. Тэгэхээр ирэх намар нэгдүгээр ангийн ч мэдлэггүй хүүхэд гуравдугаар ангид сурна гэж төсөөлж чадахгүй, хэрхэн ажиллахаа ч мэдэхгүй байна” гэлээ.
Мөн даалгавраа хийгээгүй хүүхдүүдээс “Аав, ээж нь туслаагүй юм уу” гэж асуухад “Тиймээ, багшаа аав утсаар тоглоод, ээж фэйсбүүк үзээд суучихдаг” гэж бодит байдлыг үнэнээр нь хариулдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ “Эрүүл харагдаж байвал л болно” гээд гэртээ юу ч хийлгэдэггүй мөртлөө “Багш нар хэт их даалгавар өгч байна” гэх мэтээр хэл ам гаргадаг нь харамсалтай.
Уг нь хүүхдийнх нь ирээдүйн төлөө л бид даалгавар өгч, шахаж байгаа юм шүү дээ. Одоогийн байдлаар гэхэд манай ангийн сурагчдаас тав нь л цахим хичээл үзэж байна. Бусад нь интернэтгүй, зурагтгүй газар байгаа гэх мэт шалтгаанаар хичээлээ үзэж чадахгүй байна. Таван сурагчийн маань гурав нь хичээлээ ойлгож байгаа. Бага ангийн хүүхдүүд аливаа юмыг хоёроос дээш удаа тайлбарлаж байж ойлгодог онцлогтой. Олонх нь цахим хичээлээ бичиж, ойлгож амжихгүй өнгөрч байгаа” гэлээ.

Түүнчлэн багш нь нэг өдөр эр, эм эгшгийг сайтар ойлгуулахын тулд “Та нарыг эрэгтэй, эмэгтэй хүүхэд гэж ялгадаг шиг эгшиг үсгийг эр, эм гэж ангилна. Эр эгшиг орсон бол эр үг. Эм эгшиг орсон бол эм үг ” гэж эгшиг үсгээ самбарт бичиж тайлбарлаж өгчихөөд хүүхэд бүрээр эр, эм үг ялгуулж, хэлүүлж байгаад нэг шавиасаа энэ ямар үг вэ гэж асуухад бодож зогссоноо “Охин” үг гэсэн аж. Тэгэхээр нь багш нь эр эгшгээ харж байгаад “Дахиад хэл дээ” гэхэд нь “Залуу” үг гэсэн гэж байгаа. Энэ мэтээр нэг, хоёрдугаар ангийн сурагчдад багш нь, эцэг, эх нь заавал тулж ажиллах, тухай бүрийг тайлбарлан ойлгуулах зайлшгүй шаардлага байдаг ч теле хичээлд энэ нь боломжгүй зүйл билээ.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Уянга сумын багш Б.Батдолгор багш сурагчдаасаа “Теле хичээл үзэх ямар байдаг вэ” хэмээн асуухад сурагчид нь “Теле хичээл үзэх сонирхолтой ч мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ асууж, лавлаж болдоггүй нь үнэхээр хэцүү. Ойлгож амжаагүй зүйлээ тэр чигт нь орхихоос өөр сонголтгүй байдаг. Багшаараа хичээл заалгаад, зөв тавиулж, онц авах гоё” гэсэн бол цөөнгүй нь “Танихгүй багшийн яриаг ойлгодоггүй” гэж хариулсныг онцлон жишээ татсан юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын олонх нь теле хичээлээр зааж буй зүйлсийг ойлгохгүй, хурдыг гүйцэж бичиж, тэмдэглэж чадахгүй хоцорч байгааг үүгээрээ батлан хэлж буй хэрэг.

ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ БАГШ, СУРАГЧ, ЭЦЭГ ЭХ ГЭСЭН ХАМТЫН ХҮЧЭЭР АРИЛГАНА
Боловсрол судлаач нар “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тасралтгүй, залгамж холбоотой боловсруулсан байдаг тул өнгөрсөн хагас жил, улирлын хичээлийн агуулгыг дараагийн хичээлийн жилд танхимаар орсон тохиолдолд л нөхөн суралцах бүрэн боломжтой. Энэ нь багшийн ур чадвар, хүүхдийн тоо, ачааллаас хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байх магадлалтай. Сургалтын хөтөлбөрөө сайжруулж, эрэл хайгуул хийж, арга зүй, менежмент, технологийн чадвараа хөгжүүлж, хамтран ажиллаж чадсан багш нарын сургалтын үйл ажиллагаа бэрхшээл багатай үргэлжилнэ” хэмээж буй. Гэтэл тэнхимийн хичээл хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, теле хичээлээр аргацаах хүндхэн нөхцөл байдалтай сурагчид дахин тулгараад байгаа.

| УНШИЖ, БИЧИЖ ЧАДАХГҮЙ ХОЁРДУГААР АНГИЙНХАНД ЦАГААН ТОЛГОЙ ЭХНЭЭС НЬ ЗААЯ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |